ЕРӨНХИЙЛӨГЧ У.Хүрэлсүх мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн охидод баяр хүргэлээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:2025/07/11/12/mashin/GunY82uWAAAyN9O.jpg

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Нидерландын багт хожигдсоноор Мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо.

Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна.

Атгасан гар шиг эвтэй байж амжилт, ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж, дэлхийн болон олимпын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хүрэлсүх гэж сүгсэлзүүр ёохолзуур цул хар энерги охидуудад гай боллоо

  • З
    Зочин

    heden temdeg garduulna buun hudlaa surjignel. uls ornii hugjild yamar heregtein sda

  • З
    Зочин

    Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг байхдаа яах вэ дээ. Монгол эмэгтэйчүүдийн хурд хүч, тэсвэр хатуужил, ур ухааныг харуулж гэнэ биздээ