Хуулийнхан Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхнийг шалгах ажиллагааг эхлүүлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 4 сек
160
legacy:2025/07/8099899226b949bba8147191849b9ee6.jpg

Улс төрийн “зодоон” далд хэлбэртээ шилжиж, Ардын нам доторх үе хоорондын зөрчил алсуураа улам бүр зузаарч байна. Л.Оюун-Эрдэнийг огцруулахтай зэрэгцэж эхэлсэн өнөөх “70, 80”-ынхны толхилцоон наадмын дараа нэлээн хурц хэлбэрт шилжих төлөв ажиглагдаж эхэллээ.

Ер нь ирэх намрын улс төр Ерөнхий сайдыг огцруулах акц явах уу, УИХ-ын даргыг унагах хөдөлгөөн эхлэх үү гэдэг дээрээ тулж мэднэ. Эсвэл талууд нэмж шарх авахаасаа сэргийлж нэг хэсэгтээ ойлголцоод явах байх. Гэхдээ ойлголцол нь нэг их урт удаан настай байхгүй нь ойлгомжтой.

Ямар ч байсан МАН-ын улс төр, цаашлаад Монголын улс төрд жин дарах эрх мэдлийг аль үе гартаа авах вэ гэдэг тулаан заавал өрнөнө. Сая нэг хэсэг эрх мэдлээ алдсан “70 оныхон” буцаад нэгдчихсэн. Эрх мэдлээ олчихсон байгаа. Харин бүхэл бүтэн үеэ хөлдөө чирч мэдэх хэмжээнд ирээд буй Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй, Д.Амарбаясгалан нарын “80 оныхон” буланд шахуулсан тул түгшүүрийн дохиогоо хангинуулж гэрт, гадаагүй нягтарцгааж байна. Энэ нягтрал нь ямар байсан бүлгийн дарга дээр Ерөнхийлөгч болон “70 оны” ах нарынхаа бодлогыг унагаж Ж.Бат-Эрдэнийг заалнаас нэр дэвшүүлэн сонгуульж чадсан. Улмаар бүлгийн дэд даргаар өчигдөр Э.Болормааг томилуулав. Өмнө нь Г.Тэмүүлэнг ашиглаад бага хурал дээрээ намынхандаа нэг дохио өгсөн.

Харин энэ хооронд Ерөнхийлөгчийг урдаа барьсан ах нар нь дараагийн дайралтаа төлөвлөлж, урьдчилгаа болсон улс төрөө явуулаад эхэллээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хотын дарга Х.Нямбаатарын тэргүүлж буй нийслэлийн албан тушаалтнуудын араас хуулийнхны томоохон хэмжээний шалгалт орсон гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Х.Нямбаатарын тэргүүлж буй Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөр, 24 мега төсөл, автозам болон бусад тендер, орон нутгийн өмчит компаниуд гээд олон урсгал чиглэлээр хуулийнхан шалгалтын ажиллагааг ил далдаар зохион байгуулж эхэлсэн бололтой. Хэрэв анзаарсан бол өчигдөр АТГ-аас Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг шалгах шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаарх мэдээлэл гарсан. Үүнийг АТГ-ынхан ч ҮНЭН хэмээн нотолсон.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Ерөнхий архитектор дээр явуулж буй шалгалтын ажиллагаа бол мөсөн уулын эхлэл бөгөөд тун удахгүй энэхүү утасны үзүүр Хотын дарга Х.Нямбаатар руу чиглэх эрсдэлтэй юм.

Учир нь Х.Нямбаатар Хотын дарга болсон цагаасаа хойш багагүй мөнгөн дүнтэй төслүүдийг хэрэгжүүлсэн. Засгийн газрын зүгээс үзүүлсэн төсөв санхүү болон хуулийн бодлогын дэмжлэг, улс төрийн дэмжлэгээр багагүй хөрөнгө мөнгө нийслэлд захиран зарцуулсан. Том төсөл, том мөнгөний ард өөрөөс нь гадна эргэн тойрныхон хүмүүсээс нь эхлүүлээд эрх ашгаа шингээх гэсэн санаархал манайд бишгүй дээ бий. Магадгүй зарим төрлийн мэдээллийг ч хуулийн авсан учраас шалгалтын ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй.

Дээр нь нэмээд улс төр талаас нь харахад Нийслэлийн Монгол Ардын намын гэдэг бол Ардын намын хамгийн том бодлогын тавцан. Цагаан идээгээр бол өрөм, тос нь гэсэн үг. Ирэх сонгуульд нөгөө талд гарчихсан байгаа хүнд нийт сонгогчдын тал нь аж төрдөг нийслэлийг даатгаад орно гэдэг бол том эрсдэл. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зүгээс энэ намын хороог өмнөх Ерөнхий сайдын талын хүн болох Х.Нямбаатарт удаан байлгахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс улс төр болон үйл баримтуудын нэгдэл нийлж тун удахгүй нийслэлийн улс төрийг нэлээн “шатаах” бололтой.

Харин ХЗДХ-ийн сайдаар багагүй хугацаанд ажиллаж хуулийнхан дунд багагүй нөлөө тогтоосон байж болохуйц Х.Нямбаатар тэргүүтэй хотыг шалгах хуулийнхны үйл явц хэр хурдтай бөгөөд үр дүнтэй байх вэ. Мөн Ерөнхийлөгч тэргүүтэй ах нартайгаа Х.Нямбаатар ойлголцох хэмжээний улс төрөө хэр сайн “зуурах” бол гэдгээс л бүх зүйл хамаарна.

Ер нь бол төсвийн үр ашиггүй зарцуулалтаас эхлээд хотын том мөнгөн дүнтэй ажил бүрийг нэг шалгаад үзэхэд буруудах юмгүй. “Хүрээний бузрыг ухвал далай, далай” гэдэг шиг зүйл гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Ирэх намрын улс төр тун ч сонирхолтой бөгөөд дуулиантай өрнөхөөр шинжтэй. Наадмын дараа намар биш улс төр эхэлнэ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Д
    Доктор Бенсон

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com Баярлалаа

  • З
    Зочин

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • Ц
    Цэрэндорж

    Сайн шалгах хэрэгтэй шалгаад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Явган цам замын бордюү байхадл хуулж шинэээр сольдог шунал төр засаг мөнгөгүй болж байна төсвөөө танах юм ярьж байхадл эсрэгээрэээ

  • З
    Зочин

    Хагартлааа баяжсанч ямар олигтой ял өгдөг биш намчингуудын жүжиг дунд нь иргэдл ул чацга гэсэн ангилал нэр өгдөг юм бишүүү энэ ханаж цаддаггүй сандал ширээтэн бузрууд

  • H
    Hagi

    Нямбаатар бүхий л талаараа хотын мээр хийхэд арай л дэндүү гологддог доо. Мэдлэггүй, ур чадваргүй, соёлгүй, ёс зүйгүй, өлөн, жинхэнэ орк гэдгээ хангалттай харуулж байгаа. Энэ нь өнөөдөр Улаанбаатарыг ямар аймшгийн ундуй сундуй, тоос шороо, хир тортгондоо баригдсан саарал, эрүүл биш хот болгосноос харж болно. Хот минь арай ч ийм арчаагаа алдаж байгаагүй. Боржур сольсон нэртэй сүйтгэл.

  • З
    Зочин

    Энэ хэрүүлч чавганцыг хууль, шүүхийнхэн шалгавал болж дээ…

  • М
    Мэдээ

    Мэдээ гэхэд хэцүү юм. Ямар ч баттай эх сурвалж дурдаагүй тэгсэн бололтой, ингэвэл зүгээр юм ч гэх шиг өөрийнхөө бодсон зүйлээ бодит мэтээр бичдэг ямар чадваргүй яс хаяаа ч вэ

  • З
    Зочин

    Шалгаж болноо ажлыг нь бас хийлгэ удахгүй өвөл болно

  • З
    Зочин

    Их юм гарнаа энэ бузраас

  • З
    Зочин

    dalai dalai

  • З
    Зочин

    Томоохон төсөл хөтөлбөрүүдийг өндөр % аар боомилж байна. Тохирохгүй бол тендер хойшлуулдаг муу зантай. ТЭЦ-5 ын тендерийг засаг өөрөө хариуцаж хийлгээрэй

  • З
    Зочин

    Нямбаатар зүгээр байсан бордюрыг сольж мөнгө угаасан нь үнэн. Мөн Сэлбэ төсөл дээр Хятадуудыг оруулж ирэхдээ ихээхэн авилгал авсан гэж яригддаг. Шалгах ёстой. Яагаад Монгол барилгын компаниудаа дэмжихгүй хятадуудыг оруулж ирүүлсэн гэдэг нь авилгалтай холбоотой.

  • З
    Зочин

    Найрамдал зуслангийн төв байрны их засварийн ажлыг шалгаа 5 тэрбумаар засвар хийнэ гэж ёстой хулхидсан. Далу гэж компани хийсэн яамны том даргын компани гэсэн

  • З
    Зочин

    зөв шүү шалгах хэрэгтэй, дэндүү хаан уу, заан уу маягтай авирлаад байсан юм. боржур, ТҮЦ зэрэг бол зүгээр лөнгөн далдлалт, энэ мэт ажлаар саарал массаар хамгийн ажил хийж байгаа мэт оноо цуглуулж байгаа боловч энэ олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж төсөв мөнгөө чтооцохгүй шунаглан орж байгаа нь цаанаа асуудалтай шүү