ЗГ-ын хуралдаанаар 29 үндэсний хороо, зөвлөлийг ТАТАН БУУЛГАХААР шийдвэрлэж, жил бүр 41.6 тэрбумыг хэмнэхээр боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 40 сек
60
legacy:2025/06/zasagSHINE/uureg.png

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Төсвийн хэмнэлтийн тодотголын хүрээнд чиг үүрэг нь давхцаж буй Үндэсний хороод, зөвлөлийг татан буулгаж, хэмнэлт хийхээр болсон билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргалаа.

29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ. Татан буугдсан 29 хорооны чиг үүргийг Засгийн газрын гишүүд, яамд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж Ерөнхий сайд үзсэн байна. Татан буугдсан үндэсний хороо, зөвлөлд:

1. Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо

2. "Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

3. Боомтын сэргэлтийн Үндэсний хороо

4. 20 минутын хот Үндэсний хороо

5. Хяналт, үнэлгээний Үндэсний хороо

6. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо

7. "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

8. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо

9. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо

10. Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо

11. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо

12. Дэлхийн өвийн үндэсний хороо

13. Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо

14. ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо

15. Үндэсний тээврийн хороо

16. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

17. Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

18. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл

19. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл

20. Оюуны өмчийн үндэсний зөвлөл

21. Хэмжил зүйн зөвлөл

22. Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл

23. Сансрын бодлогын үндэсний зөвлөл

24. Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл

25. Усны үндэсний зөвлөл

26. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл

27. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

28. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл

29. Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл багтаж байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    M

    Угаасаа ямар мал нь ийм солиотой юм бодож олсон юм буулгах нь зөв

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Хуультай, хуулиар байгуулсан ХААн биржийн зөвлөлийг татан буулгадаг нь яаж бга билээ? Улсаас татаас төсөв авдаггүй байсан санагдах

  • З
    Зочин

    хариуцсан яам агентлагууд байхад давхардуулан ийм давхардсан мэдрэл бүтэц хийсэн Оюун-Эрдэнэ ийг шалгаачээ