УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/nominchimeg/nomii.webp

Өнөө өглөө УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Мөн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зарим байнгын хороодын нэгтгэж, Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулахаар болсон юм.

Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.07.09/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтаар нэр дэвшиж, анх удаа УИХ-ын гишүүнээр ажиллаж буй билээ.