ЗГ-ын бодлого, шийдвэрийг зөрчсөн тул ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Одыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/07/Aod.png

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүрэгт ажлаа хариуцлагагүй гүйцэтгэсэн зарим хүнийг ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны санхүүгийн тайланд Хөтөлбөр арга хэмжээний батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, тайлант онд хэрэгжих боломжгүй ажил үйлчилгээний зардлыг олгосон,

эдийн засгийн ангилал зөрчиж зардал гаргасан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн, бараа материалыг орлогод аваагүй зэрэг нийт 240.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрч, аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарсан нь дотоод хяналт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна гэж үзжээ.

Иймд Засгийн газрын хуралдаанаар Пушаагийн Алтан-Одыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгалаа.

П.Алтан-Од нь 2024 оны наймдугаар сараас эхлэн тус яамны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яаж сайэюн ажилласан юм бэ? Хцлгай хийж сайн ажилсан уу? Энэ 2025 оны худалдан авалтыг нь шалгаачээ

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • И
    Иргэн Т.Гантулга

    Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Баатархүү, ТНБД Алтан-Од нар маш сайн ажиллаж байсан.

  • З
    Зочин

    АНдуураад их л томорцгоож байсан гарууд одоо ингээд шорондоо морилж дэ