Г.Амартүвшин: Эрчист Монгол ХХК бүтэц, орон тоогоо цомхон болгох ажлын хүрээнд Бүтээмжийн менежерийн асуудлыг зоригтойгоор хөндөж гаргана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/08/449461206_7653645961414852_3318698322711150984_n-7.jpg

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн дарга нар дээд тал нь сарын 30 орчим сая төгрөгийн цалинтай. Үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ" гэх мэдээллийг өчигдөр өгсөн.

Үүнтэй холбогдуулан "Эрчист Монгол" нэгдлээс мэдээлэл хийлээ. Тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Эрчист Монгол"-ын харьяанд байгаа компаниуд 7 их наядын борлуулалттай боловч цэвэр ашиг нь 100 тэрбум төгрөг дөнгөж давж байна

Ийм бага ашигтай ажиллах нь зохимжгүй. Тиймээс Ерөнхий сайд энэ компаниудаа үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэг өгсөн. Цаашид бид ТӨК-иудын ТУЗ-ийг мэргэжлийнх болгох ёстой. Одоо байгаа 9 ТУЗ-ийн гишүүний 3 нь хараат бус, 6 нь төрийн төлөөлөл байна. Компаниудын санхүүгийн тайланг харахад их хэмжээний худалдан авалт хийж байгаа нь харагдаж байна.

Гэтэл тухайн худалдан авалтууд нь компанийн үр ашигт эерэгээр нөлөөлж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учраас нарийн дүн шинжилгээ хийх шаардлагатай. Төрийн төлөөллийг гаднаас буюу мэргэжлийн компани удирдаж байсан туршлагатай хүмүүсээр сольж оруулбал компанийн засаглал илүү сайжирна" гэлээ.

Мөн тэрбээр "Эрчист Монгол ХХК бүтэц, орон тоогоо цомхон болгох ажлын хүрээнд Бүтээмжийн менежерийн асуудлыг зоригтойгоор хөндөж гаргана" гэсэн юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/08/08

    Бүтээмжийн менежер нэг хүн үр дүнд хүргэх олигтой алхам хийх боломж үнэндээ бага. Үйлдвэр компаниудын технологийн нарийн ширийн зохицуулалтыг мэддэг маш туршлагатай хүнийг дотроос олоод томиолдоггүйд л гол нь байгаа юм. Юу мэдэхгүй ажлын туршлагагүй цүнх баригчид томилдог болохоор хүмүүст итгэл төрөхөө больсоон. ТӨХК-иудын засаглалын асуудлаа л цэгцэл болж өгвөл хувьцаат компаниуд буюу нийтийн компаниуд болго. Үлдсэн ТӨХК-иудын ТУЗ-ийн үйл ажиллагааг өөр түвшинд гарга. Тур их худалдан авалт хийх, улмаар ашигт ажиллагаанд нөлөөлөх төсөв төлөвлөгөөг тэд л баталж байгаа.

  • З
    Зочин2025/08/07

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol