ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоциклтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр “нисэж“ байна

Нийгэм
UBn teamУнших: 2 мин 19 сек
210
legacy:2025/08/Surronn.png

-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-

Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтны ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17 настай хөвгүүд байх. Хэт чанга дуу чимээ гарган мотоцикл, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах шөнийн хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна.

-ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Бид 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаны гадна цуглаж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө. Энхтайваны гүүр, Маршалын гүүр, “Нарны зам”, “3, 4-р хороолол”, “Хан-Уул” орчмын замуудад ажиглалт хийв. Анхны зөрчил 22:52-д илэрлээ. Суррон мотоцикл дээр сундаллаж суусан хоёр хүү гэрлэн дохиог хүлээлгүй шууд зүүн эргэв. Тэд хаазаа нэмж, чих дөжрөм дуу хадаан хурд авах нь хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар дохиж анхааруулсан ч тэд хөхрөлдөн үргэлжлүүлэн хурдлав. Тэдний аль нь ч хамгаалалтын малгай зүүгээгүй, унаж байгаа мотоцикл нь улсын дугааргүй байв. Энэхүү суррон мотоцикл 80-100 км/ц хүртэл хурдлах чадалтай, бүр зарим хувилбар нь 6000 ваттын хүчтэй. Ийм хүчтэй төхөөрөмжийг насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаж, авто зам дээр "нисэж" байгаа нь замын хөдөлгөөний ноцтой ослын шалтгаан болохоос гадна хэн нэгний амь нас, эд хөрөнгийг сүйдлэх, өөрийн амиа хорлохоор завдаж буй үйлдэлтэй агаар нэг ээ.

-АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ НЬ ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ-

Суррон бол цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгсэл. Зарим хувилбар нь унадаг дугуй мэт ангилагдаж, улсын бүртгэлд хамрагддаггүй тохиолдол бий. Үүнийг далимдуулан эцэг эхчүүд үр хүүхдэдээ төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяраар энэхүү “тээврийн хэрэгсэл”-ийг бэлэглэдэг болсон нь насанд хүрээгүй "жолооч" олуулаа болох нөхцөлийг үүсгэж байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар:

Мотоцикл жолоодох эрх 18 наснаас дээш,

Хөдөлгөөнд оролцох жолооч нь жолооны үнэмлэхтэй байх,

Техникийн бүрэн бүтэн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ёстой.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулга “Суррон унаж буй хүүхдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс нэмэгдсэн. Хяналт тавихад хэцүү. Улсын бүртгэлгүй, GPS байхгүй, хурд өндөр. Хэрэв осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт нь эцэг эх рүү чиглэнэ” хэмээв.

-СУРРОН, МОТОЦИКЛ ТОГЛООМ БИШ-

Энэ бол нэгэн төрлийн мотоцикл. Хурдтай, хүчтэй, аюултай. Шөнийн гудамжаар зүсэх цахилгаан дууны ард эцэг эхчүүдийн хариуцлага, нийгмийн хяналт, эрх зүйн зохицуулалт, авто замын хөдөлгөөний соёл цогц бүрдэх ёстой. Олуулаа дарвих суррон, мотоцикл, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодох бүтэн үе Улаанбаатарын авто зам дээр хөлхөлдөж байна.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Хамгийн чадварлаг гэсэн залуус, хүүхдүүд гэмтэж, амь насаа алджээ!!! Их хурд бол хэнд ч боломж өгдөггүй!!!

  • И
    Иргэн1 жил өмнө

    Хэцүү хүмүүжилгүй, эсвэл хар тамхины хамааралтай, эсвэл эцэггүй хүмүүжилгүй гэх мэтээр хэцүү болцгоосон хүүхдүүдээ холдуулхын тулд хамаг юмаа шавхаж байгаад мотоцикл цахилгаан дугуй авч өгч байгаа сурагтай!!! Олон ч хүүхэд залуус бурханы оронд явлаа, олон ч хүүхэд өрөөл татанхай болж байгаа!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    9сарын 1 нээс энэ сурон,мото энэ түрээсийн юмыг зогсоо олон хүүхэд хохироод үлдэнэ

  • З
    Зочин1 жил өмнө

    Бүр зориудаар шөнө дунд орон сууцны хороолол дундуур хаазлаж давхиад байгаа . Одоо цэгцлэх хэрэгтэй. камер камер бас дахиад камер.

  • E
    Erlegiin elch1 жил өмнө

    Ami nas chini 1han irdeg hairan bish bol tolgoigoo tastaj, tarhia tsumluud tsuwuulj, ue muchuu hugalj, az ni taarwal tahi dutuugiin sandald suuj uhaan ordog bol galzuurtsgaa !!!!!!!!!....

  • З
    Зочин1 жил өмнө

    Heleed yughew

  • З
    Зочин1 жил өмнө

    Эцэг эхчүүд хүүхдээ тамруу түлхэж байгаа нэг хэлбэр хохь чинь ээ хүүхдээ ч хайрлахгүй өрөөлийг ч бодохгүй ахархан бодолтойгоосоо болж байгааг ер ойлгохгүй байгаа нь эмгэнэлтэй

  • З
    Зочин1 жил өмнө

    Эд нарт 3 жилийн хорих ял өгөх хууль батлаад нам дарах хэрэгтэй. Согтуу машин жолоодвол нрхийг нь 25 жил хас. Эрх хасуулаад машин жолоодвол 5 жил хорь. Гүйцээ.

  • А
    Агваржин жонон1 жил өмнө

    Чанга дуу чимээ гаргадаг мотоцикл,хийн сигналтай том оврын машин, автобуснуудын талаар арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй.Суррон унаад гай болоод байгаа аалзнуудыг барьж хорь..өмхий гайнууд хаа сайгүй лай болж байна шүү формны голуудаа😡😡😡

  • Z
    Zochin1 жил өмнө

    Bairnii gadaa tvreesim motort duguig 11-12 barag jvreegvi hvvhdvvd sundaldan togloj baih yum tulbur yaj hiigeed baohaa M

  • З
    Зочин1 жил өмнө

    Хахаха суррон чих дөжрөм дуу гаргах уу юу бичээд бгаагаа өөрөө эхлээд жаахан судлаад үз дээ

  • Т
    Т1 жил өмнө

    Ингээд тоохгүй бгааздээ.тц.хан хамссан юмуу

  • З
    Зочин1 жил өмнө

    Манайхан албатай юм шиг хилээр оруулчихаад, дараа нь ингэж байх хэрэг байгаа юм уу. Хилээр орууллаа л больчих л доо. Оруулсныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй л байвал болохгүй юу. Харин бүдүүн яндантай автомашинтангуудад авах арга хэмжээг өндөр болгох хэрэгтэй. Хөдөө аймагт ч ялгаагүй

  • З
    ЗОЧИН1 жил өмнө

    ТӨР ЗАРИМ НЭГ ЮМАН ДЭЭР ТӨМӨР НҮҮРЭЭ ЗОРИГТОЙХОН ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАА ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ БОЛГОХ ЦААШЛААД АМЬ НАСАНД АЮУЛТАЙ НЭГ НЬ ШОРОНД НӨГӨӨ НЬ ШОРООНД БУЛГАДАХААС ӨМНӨ БҮГДИЙГ НЬ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХЫГ ХОРИО. ГАДНЫ ЗАРИМ НЭГ УЛС ХОРЬСОН БУРУУДААГҮЙ ОНОСОН...

  • Т
    Тахар1 жил өмнө

    Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ, зүгээр л сонирхуулах гэж шалгалт хийсэн гэж үү?

  • B
    baldan1 жил өмнө

    ymr yumra horidin tng yum yrid bhi hrn ch zam gargj ugd bhd tng shasn

  • И
    И1 жил өмнө

    Энэ улсад хил , гааль гэж байна уу ? Хэн дуртай нь юу ч хамаагүй оруулж ирж болдог, дуртай газраа дураараа хэрэглэдэг ???

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Ёстой л аливаа зүйлийг урдичлан харах мэлмий энэ төр засагт байхгүй юмаа, урьд нь ч байсан бишдээ!!!

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Хуульгүй эзэнгүй төртэй Монгол улс аливаа юмыг архагшсан хүндэрсэн хойно нь араас нь хөөцөлддөг арчаагүй МАН - ард түмэн зовж байна аа яаанаа!!! Гадуур явхаасаа халширдаг боллоо, МАН хүйтэн орохыг хүлээж суугаа байхдаа хөөрхий ирэх зун гэж байгаа шүү МАН- аа энэ асуудлыг шийдээчээ, хил гааль дээр нь зогсоох аливаа юмыг урдичлан харж байгаачээ гуйя МАН аа!!! Лойчихсон төртэй юмаа бид чинь

  • М
    Монгол1 жил өмнө

    Сурон хөгжилтэй орнууд хорьсон одоо манай орны баян айлууд хүүхдийнхээ амь насыг тэнгэрт даатгаж байвал яая гэхэд дээ авилгач хулгайч нар цөөрч байхад нээх буруу юу байхав дээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Эхнээс нь журамлах байсан дандаа дийлдэхээ больсон үед нь тэмцдэг хэтэрхий хойрог хандсан