СУРВАЛЖИЛГА: “Ард” кино театрын онцгой байдлын үед түр цугларах талбайд 25 давхар барилга барихаар төлөвлөжээ

Нийгэм
Darisuren
DarisurenУнших: 4 мин 2 сек
270
legacy:2025/08/07629f8c7fd14aa59e29bfce7278632d.jpg

Чингэлтэй дүүргийн төвд орших “Ард” кино театрын зүүн талын ногоон байгууламжтай газрыг өмчлөгч иргэн нь хашаалж, 25 давхар барилга барих шийдвэрийг гаргажээ. Энэ талбай нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгийн үед иргэдийн түр цугларах цэг учраас барилга байгууламж барихыг хориглосон тогтоол гарсан байдаг аж. Мөн ногоон байгууламжийг хашаалсан нь иргэдийн амрах зорчих байдлыг хязгаарлаж, цаашлаад аюулгүй амьдрах эрхэд халдлаа гэж оршин суугчид эсэргүүцэж байна. Энэ асуудалтай холбогдуулан кино театрын цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгийг нийтийн эзэмшилд авах саналыг дүүргээс нийслэлд хүргүүлээд байгаа аж.

-Н.МАНДУУЛ: “Ард” кино театр нь нийслэлийн хэмжээнд соёлын өв байх хэмжээний барилга-

legacy:manduul/ZASAGYARIA/zassan1.jpg

Энэ талаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул “Ард” кино театрыг барилгажуулах ажлыг манай дүүргийн нэгдүгээр хорооны иргэд эрс эсэргүүцэж байгаа. Энэ барилгын талбай нь 2004 онд хувьчлагдсан. Гэсэн ч дүүргээс цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж байсан. Одоогийн нөхцөл байдлаар “Ард” кино театрыг нурааж барилга барихаар ногоон байгууламжтай нь хамт хашаалсан. Хувьчилж авсан ч зүүн талын талбай нь НОБГ-ын захирамжаар аливаа эрсдэлт үйл явдал үүссэн тохиолдолд иргэдийн түр цугларах цэг гэж заасан байдаг. Тэр тогтоол нь хүчинтэй байсаар байтал Нийслэлээс барилга барих зөвшөөрөл олгож, хувь хүн компанид шилжүүлсэн нь эрх зүйн хувьд зөрчил үүсэж байна. Мөн “Ард” кино театр нь Нийслэлийн хэмжээнд соёлын өв байх хэмжээний барилга. Үүнийг 2015 онд Нийслэлээс соёлын өвд бүртгэх ажлыг эхлүүлэхэд хуулиараа газрын эзэмшигчээс зөвшөөрөл авах хэрэгтэй байсан ч эзэмшигч нь зөвшөөрөөгүй улмаас бүртгэгдээгүй. Энэ нь нийслэлийн зарим шийдвэр хоорондоо уялдаа холбоогүй байгааг харуулж байна. Түүх соёлын дурсгалт газрыг нураах, өөрчилж зохион байгуулах ажлуудад иргэдээсээ санал авах хэрэгтэй.

Иргэдээс дүүрэгт маш олон санал гомдол ирсэн. Түүний дагуу нийслэл рүү дүүргээс тус талбайг нийтийн эзэмшилд хэвээр байлгах хүсэлтийг хүргүүлсэн. Цаашдаа Чингэлтэй дүүргээс “Ард” кино театрыг соёлын өвд бүртгүүлэх хүсэлт тавина. Өмчлөгч компанийн зүгээс барилга барих зөвшөөрлөө авсан, гэхдээ кино театрыг нураах зөвшөөрөл аваагүй байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуулалд дүүргээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан тэмцэж байгаа” гэлээ.

Театрын барилгыг хувьчилсан үйл явцыг тодруулбал, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам 2002-2004 онд "Ард" кино театрыг түрээслэн ажиллуулж, 2006 онд “Од театр” нэртэй компанийг үүсгэн байгуулж байжээ. Улмаар 2004 оны Нийслэлийн өмчийн хорооны комиссын 84 дугаартай тогтоолоор “Ард” кино театрын барилгыг хувьчлахаар болж “Түрээсийн давуу эрхээр” иргэн Д.Сосорбарамын эзэмшлийн “Од театр” ХХК-д 150 сая төгрөгөөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас хувьчилсан байна.

legacy:2025/08/ard.png

Харин өнөөдрийн байдлаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам Ард кино театр буюу "Одтеатр" ХХК-ийг 2021 онд хөрөнгө оруулагч IBC компанид зарсан мэдээлэл байна. IBC компани худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгө болон газрын эрхийг нь шилжүүлэн авчээ. Тус компани Ард кино театрын эзэмшигч болсны дараа 2022 онд "Од" театрын худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор гэсэн зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулжээ.

IBC компанийн өмчлөлтэй эдэлбэр газар нь 3592 м.кв талбайг хамардаг. Үүнээс 1464 м.кв талбайд нь буюу "Ард" кино театрын суурин дээр 25 давхар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн М.Чинбат "Энд өндөр барилга барих нөхцөл байхгүй. Би барилгын инженер байсан хүний хувьд хэлэхэд, газар доорх инженерийн шугам сүлжээ даахгүй. Анх 450 мянган хүнтэй нийслэл хот байна гэж хийсэн шугам сүлжээнд өнөөдөр бид амьдарч байна. Энэ тооцоогоор үзвэл, бусад орон сууц эрсдэлд орно. Чингэлтэй дүүргийн оршин суугчдын эрх ашгийг бодохгүй, санал хүсэлтийг сонсохгүй нэг компанийн эрх ашгаар хязгаарлагдаж байна. ДЦС, УСУГ техникийн нөхцөл байдлыг хангах зөвшөөрөл өгсөн эсэхийг бид тодруулах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийллээ

НИТХ-ын түрүүлэгчдийн 2009 оны 141 дүгээр тогтоолоор буюу Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай хавсралтад Чингэлтэй дүүргийн Ард кино театрын зүүн талын 0,17 га газарт барилга байгууламж барихыг хориглосон жагсаалтад байдаг. Энэ тогтоол хүчинтэй эсэхийг Хот байгуулалт хотын стандартын газраар дамжуулан НИТХ-ын эрх зүй, хяналт үнэлгээний хэлтэс рүү илгээж шалгуулжээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын эрх зүй, хяналт үнэлгээний хэлтсээс ирсэн хариугаар "2009 оны 141 дүгээр тогтоолоор Ард кино театрын зүүн талын 0,17 га газарт барилга байгууламж барихыг хориглох тогтоол хэвээр" гэсэн утга бүхий албан бичиг иржээ.

Мөн НИТХ-ын 2023 оны 58 дугаар тогтоол буюу Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолын хавсралтад Ард кино театрын зүүн талын 0,22 га талбай багтсан байдаг бөгөөд Чингэлтэй дүүргийн хэмжээнд Ард кино театрын зүүн тал нь гамшгийн үед түр цугларах учраас барилга байгууламж барих нь хориотой гэсэн үг юм.

Одоогийн байдлаар Ард кино театрыг дахин хашаалсантай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт ирж байгаа юм. Энэ асуудлаар Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн хэсгийн талбайг нийтийн эзэмшилд авах саналыг дүүргээс нийслэлд хүргүүлсэн. Мөн хотын А бүсэд, хүн амын нягтаршил ихтэй энэ хэсэгт барилга барих зөвшөөрөл олгосон эсэхийг нягталж байгаа ажээ.

М.Ариунжаргал

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin1 жил өмнө

    Manduuliin zuv

  • Б
    Батболд1 жил өмнө

    90 оноос хойш Монголыг маань гадны захиалгаар, санаатайгаар сүйрүүлсэн новшийн МАН, АН-ыг хараал идэг! Хогийн Сосорбарамаас “Ард” кино театраа буцааж авах хэрэгтэй!

  • З
    Зочин1 жил өмнө

    Улсын талбайг хувьчлаад бгаарай нийтийн эзэмшлийн газаршүү хулгайч нараа нянбактэри хулгайч бүр даварч бнаа уб паласын газрыг бас зарсан нийтийн эзэмшлийн газар ховор боллоо пздаа юмаа нээрээ ллр хулгайчнууд

  • З
    Зочин1 жил өмнө

    барилга барих зөвшөөрлийг нь нямбаа дарга чинь өгчихсөн л юм биш үү

  • Э
    э1 жил өмнө

    Буцааж ав

  • E
    Enkhee1 жил өмнө

    Ene muu sosorbaram gej bas neg muu estoi buruu sekhsen ugur Segsger ymar Tom Anduurdag amitan be !? Yaj ch bodson tiim Undur baishin iimhen gazar barina gedeg ch harin neg estoi Ervvl bish ene galzuugiin l sanaa bodol baih daa ! Yaasan ch bvr hezee ch bolohvi sh dee muu ergvv chini ! Mongold ymar Gazar mundane bish muu Vhmer chini yu Hutsana vee !!! 👎 👎 👎

  • З
    Зочин1 жил өмнө

    Хуучин барилга байшин гэж дандаа нурааж, гадаадын орнуудыг дуурайн зохимжгүй өндөр барилга баривал хот хөгжинө гэж андуурч байна.Дахиад л түгжрэл бий болно. Наад 25 давхар барилгаа алслагдсан орон нутаг, эзгүй талбайд баримаар юм. Тэгж байж л хот тэлнэ. Барилга барихыг эсэргүүцэж байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Мандуул даргадаа дэмжиж ба. Кино театрыг нь булаачихсан дээр нь гогцооноос байгууламжаа булаалгамааргүй ба. Бас 25 давхар хотын төвд дэмий . Хүүхэд хөгшин Залуу бүгд амьсгалж амардаг Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн нар үзэхгүй юм ба

  • А
    Ард түмний өмчийг буцааж Ард түмэнд нь..1 жил өмнө

    Ард түмний Ард кино театрыг Ард түмэнд нь буцааж авахыг шаардаж байна.. Ард түмэн

  • З
    Зочин1 жил өмнө

    Улсын өмч улсдаа авах нь зөв

  • З
    Зочин1 жил өмнө

    Зөв

  • Б
    Бат1 жил өмнө

    Ард кино театрыг 25 болгож болохгүй. Тэр олон давхар барилгаа хотын захад барилдаа. Нөгөө Нямбаатар худалч хотын төвд 3 давхараас илүү барилга бариулахгүй гэсэн яалаа. Хотын төвд өндөр барилга барьж төвлөрөө нэмэх гээд байгаа юм уу. Дарга нүүрээ нэг, толгойн ар талаараа яриад явчих юмаа. Олон дарга олон нүүрээрээ иргэдийг төөрүүллээ гэж бодоод байна. Ард түмэн та нар шиг түрүүний бөөс биш!!!

  • Г
    Говь сауны хамт олон1 жил өмнө

    АРД КИНО ТЕАТР БОЛ УЛСЫН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХУВЬЧИЛЖ АВСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ ТУЛ ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ ТӨРИЙН ӨМЧИД БУЦААН АВЧ ЖҮЖИГЧИН СОСОРБУРАМД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО УУ

  • Г
    Гэрэлт1 жил өмнө

    Сосорбарам аль хэдийн худалдчихаад айдаггүйгээ авдрандаа хийчихээд солиороод даналзаад байгаа юм байна. Ардчилал нэрээр л "Ард"-тай болсон хүн ш тээ.

  • З
    Зочин1 жил өмнө

    Хотод замбараагүй барьж бга барилгаа зогсоо. Машин явах битгий хил хүн явах зайгүй өндөр барилгаа болиоч. Одоо зөвхөн 5-6 давхар барих хэрэгтэй

  • З
    Зочин1 жил өмнө

    ард кино театраа улс буцааж авая аа

  • З
    Зочин1 жил өмнө

    Бeтонон шугуй бидэнд огт хэрэггүй

  • И
    Иргэн1 жил өмнө

    Хайран ч хөрөнгө 150.0сая гэдэг нь бараг зүгээр өгсөн юм байна нийслэлд барилга барих газаргүй зөвшөөрөл өгөхгүй гэж 5-6жилийн өмнөөс хотын дарга болсон болгон ярьдаг боловч одоогийн байдлаар жаахан л зай байвал гурвалжин зууван барилгууд хоногт босдог болжээ хэн зөвшөөрөл өгдөг юм бол

  • З
    Зочин1 жил өмнө

    Хашааг нь нураа.

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ арай бишээ. Үе үеийн өлөн царайлсан новшнууд гишгэх газар үлдээхгүй нь. Сосорбарамын юм гэж юу байдаг юм. Луйвар хийж авчхаад

  • З
    Зочин1 жил өмнө

    Оршин суугчид нийлж байнаад хашааг нь нураагаад. Ямар хүлцэнгүй юм бэ.

  • М
    М.Энхболд1 жил өмнө

    Ах нь Сосоод өртөй байсийм

  • Ц
    Цогоо1 жил өмнө

    Барилга бариулж огт болохгүй !!! Тэр тусмаа өндөр барилга ... Хотын дарга байсан Миеэ гуайн хийсэн булай ажил шүү дээ !!!

  • З
    Зочин1 жил өмнө

    МАН-ы дарга нарын хийсэн ажил

  • З
    Зочин1 жил өмнө

    Иргэн Сосорбурам та даахгүй нохой болжээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Миегийн авилгалаар өгсөн газар ш дээ. Хүчингүй болгоод газрыг улс өөртөө авах ёстой.

  • З
    Зочин1 жил өмнө

    Барилга барих зөвшөөрөл олгосон хүнийг шалга