70 мянга гаруй иргэн, ААН-ийг банкны “Хар жагсаалт“-аас гаргах захирамж өнөөдөр гарлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tetgewriin zeel/67.png

УИХ-ын гишүүн Э.Батшугарын санаачилсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Харин дээрх хуулийн төсөл хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар болон Монголбанкны төлөөлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал, 70 мянга гаруй иргэн, ААН-ийг банкны "Хар жагсаалт"-аас гаргах Монголбанкны Ерөнхийлөгчийн захирамж гарсан байна.