ЗГ: “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/zasagSHINE/uureg.png

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Тэгвэл энэ долоо хоногийн хуралдааныг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр хуралдуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн талаар

-Нээлттэй мэдээллийн ил тод байдлын 2024 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлангийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.