Хурдтай явсан автобусны жолоочид “Болгоомжтой яв“ гэх шаардлага тавьсан ч “Буугаад яв“ гэж загнасан тухай гомдол гаргажээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 42 сек
210
legacy:2026/01/av.jpg

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 03-ны хооронд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Уранцэцэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлийн “Сутайнбуянт” ХХК-ийн 5-233 гарааш дугаартай автобусны жолооч С.Түмэнжаргал зорчигчтой зөв боловсон харьцаж байгаад маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Хүрэлбаатар: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-101 гарааш дугаартай автобусны жолооч Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд ажиллахдаа Орбитын хуучин эцэс дээр хүүхэдтэй хүмүүс бууж амжаагүй байхад хаалга хааж хавчсан. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч Х.Ж-д торгуулийн арга хэмжээ авсан.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Нансалмаа: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-266 гарааш дугаартай автобусны жолооч Ч:54 (Яармаг-Баянхошуу) чиглэлд ажиллахдаа Яармагаас 3-р эмнэлэг орох хооронд маш удаан явсан. Шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй, 3-р эмнэлэг дээр буухад санаатай хаалгаа хааж гар хавчсан. Гомдолтой байна. Арга хэмжээ авч, хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн 13-266 гарааш дугаартай автобусны хяналтын камерыг шүүж үзэхэд, удаан явсан болон гар хавчсан зөрчил илрээгүй.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Наранцэцэг: Ч:2 (Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс) чиглэлийн 1-134 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Арай хурдтай яваад байхаар нь "Болгоомжтой яваач" гэж шаардлага тавихад элдвээр доромжилж, "Буугаад яв" гэж загнаж байна.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 1-134 гарааш дугаартай автобусны жолоочийг иргэдэд ая тухтай зорчих нөхцөлөөр хангаж ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Мэндсайхан: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-027 гарааш дугаартай автобусны жолооч Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд ажиллахдаа Хан хиллс эцсийн буудалд цайгаа уугаад зогсож байгаад хөдлөхөөр нь "Явах уу" гэж асуусан чинь хэл амаар доромжиллоо. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 1-027 гарааш дугаартай автобусны жолоочийг зан харилцааны сургалтад суулгах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Юмчинжав: М:1 (5 шар-Офицеруудын ордон) чиглэлийн 2-136 гарааш дугаартай автобусны жолооч өглөө 05:40 цагт Зүүн 4 замаас хүн авахгүй тамхиа татаад хоосон явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагч Отгондуламд тус гомдлыг танилцуулж 2-136 гарааш дугаартай автобусны жолооч Ч.С-д сануулах арга хэмжээ авав.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Билэгсайхан: Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ авахгүй хоосон яваад араас нь такси бариад явж байна. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагч Хангайчингист тус гомдлыг танилцуулж 1-166 гарааш дугаартай автобусны жолоочид сануулах арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Тэмүүлэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байгаа 25-102 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын тээвэр зохицуулагчид тус гомдлыг танилцуулж 25-102 гарааш дугаартай автобусны жолоочид сануулах арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ариунаа: Ү:31 (Зайсан-Цамбагарав) чиглэлд явж байгаа 11-027 гарааш дугаартай автобусны жолооч Ажилчдын соёлын ордон зогсоол дээр зогсоогүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн ашиглалтын инженер Энх-Амгаланд тус гомдлыг танилцуулж 11-027 гарааш дугаартай автобусны жолоочид захиргааны арга хэмжээ авхуулсан.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    юм үзээгүй гуйлгачингууд 5 6 н сая төгрөгийн бараа харчихаад өөрийгөө долларын тэрбумтан болчихсон юм шиг боддог юм шиг байгаа юм өрөвдөлтэй оркууд хахаха

  • З
    зочин

    Яг үнэн ажилтай анхиатай оркууд нь нжг бол төрийн өндөр суудалд заларна нэг бол ард түмний хэтэвчийг хоосортол шулна хөдөөний оркууд хотод дүүрснээс болоод хот маань хогийн сав болчихлоо

  • З
    зочин

    хахаха шал худлаа автобусны жолооч нар даам гарчихсан хүмүүс байдгийн нийтийн тээврийнхэн өөрсдөө ч дийлэхгүй болчихсон юм билээ хахаха

  • Ч
    Чөтгөр ав.

    УБ хотод бугшиж энд тэндгүй шавсан хөдөөний оркуудыг орон нутаг руу нь хөөж зайлуулаагүй цагт \ ажилгүй арчаагүй хулгайч оркуудыг хэлж байна.\ хотод амар амгалан тогтохгүй ш дээ.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийг, түнэр харанхуйгаас нь салгаж соёл боловсролд суралцуулмаарсанж. Алив ажилд төрөлд оруулхад нь сэтгэл мэдрэлийн шалган хянаж баймаар.

  • З
    Зочин

    70044040 энэ дугаар луу залгахад бараг авдаггүй, авсан ч 1,2,3,4 рүү залга гээд ер болдоггүй шүү...

  • З
    Зочин

    Энэ автобусны жолооч нар маш том зантай болжээ...Чигээрээ явах уу? гэж асуухад л уурлаж харааж байсан шүү... Зөв зүгээр толгой дохиод хариулчих юманд маш их уурлаж бүр "баас "минь гэх мэт харааж байсан шүү..Цалин нь ихдэж их омголон болсон байна....

  • И
    Иргэн

    Тийм шүү. Автобусныхаа заалаар дүүрэн орилж идсэн,уусан, эхнэр хүүхдийн хэрүүл гээд ярих ярихгүйгээ ганцаараа байгаа юм шиг ярина, бүдүүлэг.

  • И
    Иргэн

    Цалинтай нь яриа. Жолооч нар гэртээ хээр хөдөө байгаа мэт утсаар шувт яриастай эхнэр хүүхэд уусан идсэнээ бүх хүнд сонсогдохоор яриад явахын арга хэмжээ аваач

  • З
    Зочин

    Цагаа барина гээд удаан явдаг ш дээ

  • З
    Зочин

    жинхэнэ оркууд гж энэ хдн ямбий атуусны жолооч нарыг л хэлнэ дээ новшнууд

  • З
    Зочин

    Ajlaas ni khalaach..!!😡

  • И
    Иргэн

    Сануулна гээд толгойг нь илээд байж таарахгүй шууд торгох арга хэмжээнээс эхлэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Сануулж хэлээд яахын цалингаас нь тодорхой хувиар хасах хэрэгтэй

  • А
    Ахмад настан

    Орбит чиглэлийн автобуснууд хоосон ихээр явж байна. Заавал ар араасаа хоосон явах хэнд хэрэгтэй бэ? Хайран зардал... Нямбаатар аа

  • P
    P.B

    3-101 нийтийн тээврээс хасаач.Хатуу зорчигч тээвэрт тохирохгүй АВТОБУС шүү.Та нар өөрсдөө суугаад 45 минут яваад үзээч.

  • Б
    Бодит байдал

    Сануулаад засрахгүй байна,хээзгэр , бүдүүлэг ийм хүмүүстэй хамт амьдардаг эхнэр хүүхдүүд нь их зовдог байх даа

  • З
    Зочин

    Jolooch nar ni iim hariltsaanii soyolgui buduuleg yawdag baihad tugjrel buuruulj hen naad neg bohir ambaart chin suuhaw dee

  • З
    Зочин

    Buduuleg jolooch nartaa oligtoihon arga hemjee awaachee. Jolooch ruu harsan kamera bainga ajilluulmaar baina. Tamhi tatna utasaar yarina, egnee suljij hurdtai yawna shaardlaga tawihaar suugaad yawj bgaa emee uvuu nar ni umuuruud suid boldiin bailee. Zogsood yawj bgaa hul gar ni changaraagui huuhduud bol arai l hetsuu yawdag ni unen shdee. Bainga hyanadag dotor gadargui kamertai bolmoor baina. Joloochoo ch gsn yaaj ork yawdagiig holbogdoh gazruud ni hyanah heregtei shd.

  • З
    Зочин

    сануулаад донгодоод өнгөрөөд байх уу