ДЭЭД ШҮҮХ: Л.Гантөмөрөөс АН-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/batlamjillaa.png

Өнгөрсөн ням гарагт Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар намын даргын сунгааг явуулж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар ээлжит бус Их хурлаараа түүнийг батламжилсан. Тэгвэл хуулийн дагуу шинээр сонгогдсон даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, баталгаажуулах учиртай.

Иймд АН-ын дарга асан Лу.Гантөмөр өнөөдөр /09.03/ Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлөө Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.