ТӨСӨВ 2026: Орхон, Дорноговь тэргүүтэй 8 аймаг 1.4 ИХ НАЯДЫН орлого төвлөрүүлэхээс Өмнөговь 1.1 ИХ НАЯДЫГ нь бүрдүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/09/821293177e23444294d32df228ba9e7a.jpg

Засгийн газраас ирэх оны төсвийг өнгөрөгч есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан билээ. Эл төсвийн төсөлд 90 сая тн нүүрс экспортлон, 31 их наядын орлого олж, 33 их наядын зарлага гаргаж, 1.3 их наядын алдагдалтай байхаар төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл ирэх онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүний 1.1 их наядыг нь Өмнөговь аймаг дангаараа бүрдүүлэх аж. Харин бусад аймгуудын тухайд,

Дорноговь: 10 тэрбум 425 сая

Дорнод: 1 тэрбум 192 сая

Өмнөговь: 1.1 их наяд

Сэлэнгэ: 9 тэрбум 385 сая

Төв: 3 тэрбум

Дархан-Уул: 9.8 тэрбум

Улаанбаатар: 173 тэрбум

Орхон: 86 тэрбум 377 сая

tenx-hd