Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй автозам ашиглалтад орсноор Нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбоно

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
140
legacy:2025/09/zam.jpg

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол болох 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг тавьж байна. Тус автозамыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг хамгийн анх гарган эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

legacy:2025/09/zam2.jpg

Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм. Нийт 9 айлын газрыг чөлөөлж 50 айлын хашааг татуулан барьж буй энэхүү автозам ашиглалтад орсноор нийтийн унаа явах боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн бүсэд амьдардаг иргэд үйлчлүүлэх боломжтой болно.

legacy:2025/09/zam1-1.jpg
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи ч бүр болдог бол тусгаарлах гэж чам мэтийн хувиа хичээсэн малууд л улс оронд хор учруулж байгаа луйварчид шүү

  • З
    Зочин

    Үнэн үнэн.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Би төслийн байгууллагынханыг дагаад Баянхошуу хорооллын ар тал 1-р хорооллын ар талаар 14 хоног явсан ажилгүй анхиагүй айлууд 80 хувь нь байдаг юм билээ зүгээр л ШИМЭГЧИД!!!! Өглөө айлуудаар явахад дандаа согтуу амнаас нь архи үнэртсэн хүмүүс ЮУ ТАРААЖ БАЙГААН ГЭЭЛ ӨЛӨН ЦАРАЙЛААЛ улс оронд ямар ч нэмэр байхгүй хүмүүс амьдараг юм бна гэж харсан. Ийм газар луу зам тавьж төсвийн мөнгө үрж яадагын

  • З
    Зочин

    Болж дээ. Гэр хорооллын иргэдийн газар үнэ цэнтэй болох ёстой нам доор газар аль ч оронд үнэ цэнэгүй үерийн эрсдэл ихтэй байдаг.!!

  • З
    Зочин

    Энэ зам Дарханы зам шиг бас л удаж бна даа

  • З
    Зочин

    Яааааг үнэн шүү!!!

  • З
    Зочин

    Яармаг,нэгдүгээр хороолол хоёрыг холбох яасан бэ

  • З
    Зочин

    Хороолол таг болно доо

  • З
    Зочин

    Хотын салхин дээр, өндөрлөг газар ядуусын хороолол оо байршуулчихаар мөнхийн тоос шороо, утаа, баас шээстэй үерт дарагдана. Бүгдийг нь нүүлгэх байтал бүр зам тавиад байх юм

  • З
    Зочин

    Бас өндөрлөг газраар зам тавьж байгаа Өвөл өндөр газраас,буух,өгсөхөд,халтиргаа гулгаатай үед аюултайг бодолцож тавьсан Асбалтан замынхаа хажуу талын Даланг ядаж гадагшаагаа Ачаагаа тэлж ачсан тээврийн хэрэгсэл бүрэн замаа чөлөөлөөд зогсчихоор хийх ёстой юм шүү.

  • И
    Иргэн

    Бас л удаан хийж байгаа жаахан хурдан хийгээч яст мэлхий аятайл байх юмаа

  • И
    Иргэн

    Энэ зам ХМК эцэстэй холбогдох юмуу

  • И
    Иргэн

    Шал буруу тийшээ зам барьдаг болхоор зам нь түгжирсээр байх болно