Ерөнхий сайд Г.Занданшатар: Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
80
legacy:2025/09/_PA_76371.jpg

Эрдэнэт Овоо ордоос 10 хүрэхгүй километрт, урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн Оюут хэмээх шинэ ордыг илрүүллээ хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээллээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд буюу монголын геологичид бие даан 2023 оноос Оюут төслийн талбайд хайгуул хийж, энэхүү шинэ ордыг нээсэнд талархал илэрхийлье. Оюут орд нь улсын эдийн засагт стратегийн том боломжийг нээж, олон жил тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Эрдэнэт хотын шинэ хөгжлийн гараа эхэлж байна. Шинэ үйлдвэр, дагалдах дэд бүтэц гээд бүтээн байгуулалтууд өрнөж, шинэ үеийн залуучуудын хөдөлмөрлөх талбар нээгдлээ. Монголын баялаг зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү ордоос олборлох зэс нь эрчим хүчний шилжилт, цэвэр технологи, тогтвортой хөгжлийн салбаруудад ашиглагдана.

Оюут ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээг хангах томоохон тоглогч хэвээр байх боломжтой юм.

Байгалийн баялгийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш хүртээх Үндсэн хуулийн заалтын дагуу Оюут ордын үр өгөөжийг монгол хүн бүр хүртэх ёстой" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/09/08

    Цэвэр зэс гаргах үйлдвэр хурдан байгуулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж орлогоо нэмэгдүүл

  • З
    З2025/09/07

    Энэ Оюутын ордыг аль, 1970-80 онуудад хайгуул хийж илрүүлсэн байдаг. Гол нь үе үеийн ЗГ-ууд хайгуулын гүйцэт хийх төсөв баталдаггүй 40 жил явж ирсэн юм

  • З
    Зочин2025/09/07

    Угаасаа л нөөц газрын баялаг олсон.мэт тархи угаах яах вэ хулгай нарын хоол болчих аюул бий шүү дээ....

  • З
    Зөв ярьцгаа2025/09/07

    Нөөц нэмсэн гэж зөв яриач дээ

  • З
    Зочин2025/09/07

    Элбэгээ сахал хоёр дуусч байгаа гэж байгаад шаасан...

  • З
    Зочин2025/09/07

    Дэлгэрсайхан мэт хулгайчууд ухах гээд шүлсээ гоожуулж бгаа даа!!! Эгэл Ардад хүртээлтэй биш, Үр хойчдоо үлдээсэн нь дээр байх өө!!! Танайхан одоо болно!!!

  • З
    Зочин2025/09/07

    Манай Эрдэнэт

  • Х
    хш2025/09/07

    шаа л даа занданшуулсан тархи минь. оюут чинь угаасаа л Эрдэнэтийн нөөц газар нь биз дээ