Ё.Баатарбилэг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:2025/09/d.jpg

УДШ-ээс өнгөрөгч оны 12 дугаар сард Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгт холбогдох 5 жилийн ялыг хэвээр үлдээж, 73 сая төгрөг гаргуулах байсныг 246 сая төгрөг болгон өөрчилсөн байдаг.

Ё.Баатарбилэгийн хувьд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл есдүгээр сарын 8-нд буюу өнөөдөр Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн Ё.Баатарбилэг тэргүүтэй 41 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүх хэлэлцэхээр болжээ. Шүүх хурал өглөө 09:00 цагаас товлогдоод байна.