Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдлоор нэг хүн нас барж, 22 хүний хариу эерэг гарчээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tarwaga.jpg

Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Тус иргэн нь нас барсан бөгөөд түүний хавьтлын хүмүүсээс шинжилгээ авахад 22 хүний хариу эерэг гарчээ. Мөн 88 хүнийг тусгаарлаж, 34 хүнээс шинжилгээ авсан байна.

Иймд иргэдийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эерэг гарна гэдгийг чинь юу гэж ойлгох ёстой юм ? Эрүүл гэсэн үг үү эсвэл тахал туссан гэсэн үг юм уу?

  • З
    Зочин

    Тэр том хулганыг махыг идэхгүй бол турж үхэх гээд байгаа юм байх даа. Нэг өлөн новшоор болж бусдын амь нас, цаашлаад улсад ямар их хор хохирол учирч байна вэ. Харицлагыг нь хэн хүлээх вэ, хулганы мах идээд үхсэн тэр хүн хүлээх үү,