10 сартай хүүхдийг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал маргааш болно

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 1 сек
60
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалджээ. Ингэснээр П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болох юм байна.

Хохирогчийн ар гэрийнхний зүгээс "Маш их гомдолтой байна. Прокуророос 25 жилийн хорих ял төлөвлөсөн байхад анхан шатны шүүх 14 жилийн хорих ял оноосон нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн сэтгэл санаа эдийн засаг бүх зүйлээрээ хохирч байхад биднээс нэг ч уучлал гуйгаагүйд гомдолтой байна. Бидний ажил төрөлд ч оролцоогүй. 25 жил ах дүү шиг л явцгаасан хүмүүс шүү дээ" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    энэ шүүгчийн хүүхдийг тэгэж алсан бол 25 жилийн хорих ял өгөх байхдаа ямар энэрэнгүй өрөвч зөөлөн шзүгч вэээээ ха ха

  • Б
    Балай

    Ийм юмнуудыг юуг нь шүүдэг байна аа!!!.шууд цааш нь харуулах хэрэгтэй ш дээ... 10 сартай хүүхэдтэй таагүй харьцаатай байсан гэх гээгүй юм бол!?!!.

  • З
    Зочин

    Гэртээ битгий хүн хонуулж бай. Ялангуяа согтуу хүмүүс. Солиотой сда нар хаа сайгүй шүү

  • B
    Bold

    im hun durstei malnudig shud ded hemjeg n ug yasan ih noirtoi archagui har zolbin shees we

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDAAD BOOB XXNO 80.955877ANUSDI

  • .
    .

    neg ih huurai ah duuseed bdg balai humuus shv . Tursun bish l 25 jil bnuu hamaagui hari elgiin l hvn bol hari elgiin l hvn bdg .