​​​​​​​У.Лаура: Цагаан идээний кафегаа нээгээд хоёр хонож байна. Өрөм, боорцог, стүжин болон тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессертүүд маань маш их эрэлттэй байгаа

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 58 сек
360
legacy:2025/09/moto/e47d870c984844b395c33da1d0a731c8.jpeg
legacy:2025/09/moto/22eb220a7f944773814ef972c4a68e70.jpeg

Ядарсан үедээ ороод сүүтэй цай ууж, өрөм, боорцгоо идэх боломжтой ЦАГААН ИДЭЭНИЙ КАФЕ-тай болох мөрөөдлөө биелүүлж, эмээгийнхээ нэрээр нэрлэсэн фото модель У.Лаураг UBN сайт онцолж байна. Арвайн гурилан амттан, тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессерт, стүжин, хайлмаг гээд хотын бидний өдөр тутамдаа идэж чаддаггүй ховор амтыг монгол ахуйгаар тохижуулсан орчинд тухалж суугаад амтлах боломжийг У.ЛАУРА бий болгож, GERLUG хотхонд "Удвал эмээгийн уламжлалт хүнс" кафегаа нээжээ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Урангоогийн Лаура гэдэг. Хуульч мэргэжилтэй. "Удвал эмээгийн уламжлалт хүнс" кафег үүсгэн байгуулагч.

-Цагаан идээний кафе ажиллуулах шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Яагаад?

-Өрөм, боорцог, цагаан идээ гээд уламжлалт хүнсээ идэж, хийцтэй сүүтэй цайгаа уугаад суух боломжтой кафе нээх юмсан гэж боддог байсан. Тэр бодлоо ажил хэрэг болгох шийдвэрийг дөрвөн сарын өмнө гаргаж, ажил хэрэг болгоод хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн. Миний хувьд өөрөө хөдөө эмээ дээрээ өссөн учраас хүүхдээ уламжлалт хоол хүнс, цагаан идээтэй ойрхон байлгахыг хүсдэг. Гэхдээ ээзгий, ээдэм, тараг өгөхөөр төдийлөн сонирхдоггүй. Миний хүссэн шиг дурлаж иддэггүй байсан. Тиймээс иддэг амттан шиг нь хэлбэрт оруулаад илүү гоё хэлбэрт оруулчихвал идэх болов уу гэж их боддог байсан. Тэр бодол минь бас нөлөөлсөн. Одоо бол миний хүү манай кафед гардаг арвайн гурилан амттан, тараг, аарц, ээзгий, ээдмээр хийсэн дессерт зэрэгт дурлаад бүр нэхэж иддэг болсон.

-Нэрний тухайд?

-Манай эмээг Удвал гэдэг. Намайг цагаан идээнд дурлаж, илүү олон хүнд хүргэхийг хүсдэг болгосон хүн бол миний эмээ. Тиймээс эмээгийнхээ нэрээр кафегаа нэрлэсэн. Бас логогоо эмээгийнхээ зургаар гаргасан. Нээлтийн өдөр эмээ минь ирээд өөрийнхөө зургийг харж, нэрээ уншаад маш их баярлаж байсан.

legacy:2025/09/moto/e7e4c92bf91740759c7db92a53f41e2f.jpeg

-Хүмүүс яаж хүлээж авч байна. Үйлчлүүлэгчид нь ямар сэтгэгдлийг хамгийн ихээр хэлж байна?

-Манайх нээлтээ хийгээд 3 хонож байна. 2 хоног бүтэн ажиллахад өглөө татсан бүтээгдэхүүнүүд өдөртөө дуусч байгаа. "Орж ирсэн хүмүүс ямар гоё юм бэ. Яасан гоё тохижуулаа вэ. Яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрж, ямар гоё амттай юм бэ" гэх үгсийг хэлдэг. Миний хувь маш их урам авч байгаа. Хотхоны оршин суугчид гэртээ орж иднэ, хүүхдүүддээ өгнө гээд аваад явдаг. Түүнээс гадна цахим орчноос мэдээлэл аваад зориод ирж байгаа үйлчлүүлэгч олон бий. Миний анхны төсөөлөл хүлээлтээс хол давсан. Энэ төрлийн үйлчилгээ хэрэгцээтэй байсан юм байна. Би хүмүүст сүү, цагаан идээ, уламжлалт хүнсийг нь ойртуулсан зөв ажлыг эхлүүлсэн байна гэж бодоод баяртай байгаа.

legacy:2025/09/moto/ec2f014d791a4949aaae4146c0600e17.jpeg

-Бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?

-Маш их судалгаа хийсний үр дүнд цагаан идээг хамгийн гоё, хамгийн амттай боловсруулдаг хүмүүсийг олж тэдгээр хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тогооны өрөм гэхэд Сүхбаатар аймгаас өдөр бүр шинээрээ ирдэг.

-Хамгийн их эрэлттэй байгаа бүтээгдэхүүн юу байна вэ?

-Өрөм, боорцог, тараг, стүжин. Нэг ах бүр нэг өдөр 3 удаа орж ирж өрөм, боорцог авсан.

-Таныг фото модель гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Моделиор ажиллаж байгаа юу?

-Сүүлийн хоё жил хийгээгүй. Өөрийн хувийн бизнестээ илүү их анхаарал хандуулж байгаа. Тэр маань надад илүү кайфтай байгаа. Мэдээж моделийн ажил маш гоё. Миний залуу насыг маш гоё дурсамжтай байлгасан гоё ажил. Гэхдээ хүүхэд маань сургуульд ороод, өөрийнхөө эхлүүлсэн бизнесүүдэд илүү их анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас хийхээ больсон. Одоо өөрийнхээ бизнесүүдийн нүүр царай болоод л ажиллаж байна даа.

-Цаашдын зорилгоо яаж харж байна вэ. Шинэ салбарууд нээх төлөвлөгөө бий юу?

-Мэдээж байгаа. Хоёр дахь салбарынхаа дотоод заслын ажлыг эхлүүлчихсэн байгаа. Энэ ондоо багтаж хотын төвд 5 салбар нээх төлөвлөгөөтэй байгаа.

legacy:2025/09/moto/e01e5fc94a1748e88ad0533f39205b04.jpeg
Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bebe

    Өөрсдөө хийж чадахгүй үхэр Монголчуудыг хараад байгаарай🤣 Хар л гэнэ сэвс л гэнэ арчиагүй шээснүүд хүний хийсэн юм хараад атаархаад өмдөндөө дусаагаад энд тэнд сэтгэгдэл бичээд байж байхдаа таарсан новшнууд!!!

  • B
    Bebe

    Mongol

  • Z
    Zochin

    MongoL eejtei, Afrik-iin negr aav-tai.

  • З
    Зочин

    Амжилт хүсье ээ, олз аз дүүрэн байгаарай хөөрхөнөө 🩷🌸🩷

  • З
    Зочин

    Харахад гадаад царай л харагдаад байх юм. Монголд өссөн бөгөөд Монгол хүнд үрчлүүлсэн хүүхэн бололтой. Аль улсын иргэн юм бол

  • А
    Алтай

    Ёстой зөв маш хэрэгтэй хүнс шүү. Жинхэнэ Монгол хүнс дэ. Ажлын өндөр амжилт хүсье.

  • З
    Зочин

    👏👏👏

  • З
    Зочин

    Монгол негр юмуу хаашаа юм бэ ...сда

  • З
    Зочин

    Mongol hund hamgiin erelt heregtseetei uilchilgee bna

  • H
    Hrgdh

    Singa lugaa khogjii tusgai erkhtei buleg boltsgooe

  • Э
    Эртний танил

    Баяр хүргэе. Сайхан ажил эхлүүлсэн байна сайн байна. Багын л ухаалаг, нямбай, хэрсүү хүүхэд байсан даа. Барархаж байна аа.

  • З
    Зочин

    Амжилт хүсье. Хаяг хаана вэ.

  • B
    Banzragch

    Mash saihan buyantai sanaa baina svvnii zamd chini sain saihan amjilt bvhniig hvsen erooeo 👍

  • Н
    Негрүүд монголд бизнес хийгэголчууд з

    О

  • А
    ааа

    ямар гоё кафe нээгээ вэ. Ойрхон бол очмоор л байхын 13-нээгэарэй. Томоос том амжилт хүсьe.

  • З
    Зочин

    Ойрхон бол ачимоор бна миний бүх дуртай юмнууд бна шүү.

  • Д
    Долгор сүрэн гэдэг утас 89005529

    Ямар гоё юм нээгээ вэ өрөм боорцог Сүүтэй цай. Тэгээд гоё цагаан тостой болоорой. Хаана байдаг вэ утаар ярияь

  • З
    Зочин

    Болж бна шдээ. Хаяг хаана вэ?

  • Д
    Дээгий

    Үнэнхүү сайн сайхныг хүсьеэ Монгол хүн бүр орж идэх байхаа хаягаа бичээрэй

  • А
    Алтангэрэл

    амжилт улам олон салбартай болоорой

  • T
    th

    ihenhni China hog zarj panzchin hiine.erchuudni haagaand ywj zarimni Gariichin bcon ene ued boljil bn...mundag bnshd

  • G
    Gerlug

    gerlvg hothon gene G.maps deer nerin bichhed garaad ireh bhoo

  • Z
    zss

    zss chinij garal vvselch neeh tsewer bailaa yu.USA ar dvvren delhii dayaaraa tsewer tsustan bhguil bson shd baliar yriat bvdvvleg yumbe

  • Y
    yeah

    tiim shv.CU.GS25 ed nar hog zardag hereggui gazruud shd

  • З
    Зочин

    Харийн сэвс юмуу Лалуураач гэх шиг

  • Э
    Эрдэнэсан

    Яасан гоё юм бэ орох юмсан олон олон салбар нээгээрэй CU GS25 эднарын оронд ийм салбарууд олон нээгдвэл гоё л бна амжилт хүсье

  • И
    Ичинхорлоо

    Гайхамшигтай ёстой Мундаг бүсгүй юмаа, УЛАМ ОЛОН КАФЕ НЭЭГЭЭРЭЙ. АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

  • З
    Зочин

    Одоогоор нээсэн салбарынхаа хаягийг нь хэлж өгөөч. Очиж үйлчлүүлмээр байна. Амжилт хүсье.

  • Z
    Zochin

    Хаяг хаана вэ?

  • Z
    Zochin

    Haana neesen genee.

  • Z
    Zochin

    Haana n

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Hayag ni haana be

  • М
    Монгол мал

    Ямар гоё юм бээ. Ийм юм сэтгэж , хийж бна гдг мундаг ухаантай, боловсролтой, хөдөлмөрч эмэгтээ. Нөгөө хөдөөний , хотод орж ирчээд байнга улсаа, УБ хотоо, засгийн газраа муулдаг малууд энэ хүнээс жишээ аваасай

  • З
    Зочин

    Яармагт 1 салбараа нээгээрэй

  • З
    Зочин

    Сайн байна. Өндөр амжилт хүсье