Л.Мөнхбаатар: Б.Амарсайханыг Интерполоор эрэн сурвалжилж, авч ирэх ажиллагаа хийгдэж байгаа

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 7 сек
140
legacy:Baatarsaihan Tavanbogd/baatarsaihan/GwbAzndbEAIOkvr.jpg

Зодооны хэрэгт холбогдож, Интерполоор эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хил давж зугтаад 40 гаруй хонож байна. Тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.

Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй. Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлснээр Интерполын Улаан булангаар эрэн сурвалжилж буй аж.

Тэгвэл Б.Амарсайхан хил давж зугтснаас болж, хэргийн шийдвэрлэх явц удаашралтай байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж, дараа дараагийн байгууллага руу шилжүүлэх процесс гацсан байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Учир нь уг зодооны хэрэгт 3-4 хүн шалгагдаж байгаа тул Б.Амарсайханы мэдүүлэг чухал байгаа аж. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл ирээгүй, хуулийнхантай ямар ч холбоо бариагүй мөрдөн байцаалтад саад учруулж, хоригдож буй найзуудыгаа "чирсээр" байна.

Өөрөөр хэлбэл, Б.Амарсайхан хурдан ирж мэдүүлэг өгснөөр уг хэрэг прокурор, шүүх рүү шилжиж, хэрэгт холбогдоод буй залуус буруугүй бол суллагдах, буруутай бол ялаа ав шийтгэлээ авах гэх мэт дараа дараагийн ажиллагаа хийгдэх юм байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатараас тодруулахад "Б.Амарсайханыг Интерполоор эрэн сурвалжилж, авч ирэх ажиллагаа хийгдэж байгаа" хэмээлээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ интэрпол.мн гэдэг газар юү хийдэг юм бэ зураг хөргийг нь тавиад үнэлээд олуулж болдоггүй юм уу?

  • З
    Зочин

    Зарлаж хайж байгаа хүмүүсийнхээ зургийг тавиад мөнгө амлаж,өгч олуулж болдоггүй юм уу?

  • З
    Зочин

    Одоо цэв цэвэрхэн болоод ирнэ. Тэгээд эцэг эх нь шүүхийг хаалгаар гартал мөнгө чихээд энэ асуудал намжина даа

  • T
    Tuul

    Хар тамхины эмчилгээгээ хийлгээд цусаа цэвэрлүүлж байгаа, 7 хоногт цэвэрлэгдэхгүй.

  • У
    Уншигч

    Элбэгдорж,сайханбилэг,удаанжаргалтай барьцах маягтай зугатжээ

  • А
    Ард

    Худлаа сүржигнэж бна. Олж ирээд дахиад зодоон хиыж болохгүй шүү гэж хэлэх үү

  • З
    Зочин

    Айвал бүү хий, Хийвэл бүү ай гэдэг дээ. Нэгэнт хэрэг хийсэн бол нуугдаад хаа холдох вэ дээ. Баригдаж л таараа....

  • З
    зочин

    Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал хуулийн болон хууль бус ажиллагааг зохион байгуулж чадна шүү гөлөгнүүд минь амь чинь тийм хямдхан байна уу

  • И
    Иргэн

    Олоогүй байж авч ирнэ гэж солиордог сэтгүүлчийг ажлаас хөөж явуул

  • З
    Зочин

    Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй 2ааваар нь хэргийн хүлээлгэ

  • З
    Зочин

    Том хүний хүүхэд толгой муутай гэж үнэн юм байна өөрийгөө Монголоос гараад явчвал болно гэж бодсон юм байхадаа эрийн хуухь суганы үс хүүхний боожгой ээ чааваас эр хүн ийм лаларын байдаггүй юм мөөмнөөсөө гараагүй бандь

  • Z
    Zochin

    Арчаагүй эрийн сүг юм даа. Хүүгээ л ингэж өсгөхгүй юм шүү

  • З
    Зочин

    эрээд эрээд олдоггүй ээ. ха ха үгүй мөн зөвхөн монголд байдаг үзэгдэл

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol