10 сартай нярайг “Их уйллаа“ гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн П-г “Биеийн байдал тааруу“ хэмээн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
90
legacy:2025/12/38/NewFolder1/shuukh1.jpg

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг "Их уйллаа" гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Иргэн П нь эхнэртэйгээ найзынхаасаа мах авахаар Төв аймгийн .... суманд очсон байна. Улмаар хамтдаа согтууруулах ундаа хэрэглэн согтож, шөнө нь П нь унтаж байхдаа тус айлын 10 сартай У-г их уйллаа гэх шалтгаанаар цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн байдаг.

Улсын яллагчийн зүгээс түүнд 25 жилийн хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөж, шүүхэд саналаа хүргүүлсэн ч шүүхээс 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан аж. Тиймээс амь хохирогчийн ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан бөгөөд П-д холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болсон юм.

Улмаар давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулах шийдвэрийг гаргажээ.

Шүүх хурлын өмнө хохирогчийн эмээгийн өгсөн ярилцлагыг энд дарж үзэх боломжтой.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Судлаач иргэн

    Шууд Сүхбаатарын талбайд толгойг нь тасдаж зэрлэг оркуудад харуулж хашраах ёстой..цаашдаа оркууд улам зэрлэгшиж татварын мөнгөөр хоолож хувцаслаж шоронд эрх чөлөөтэй амьдарч гэмт хэрэг мэргэжил болж байна. Тиймээс хоригдлуудыг халаалтгүй хоол хувцасны нормгүй болго. .ажил хийж олсон мөнгөөр нь л хоол хувцас ханга...хоригдлуудыг хүмүүужилтэй болгохын тулд шоронгийн ажилтнууд удирдлагын тушаал,заавар .шаардлага үл биeлүүлбэл газар дээр нь шууд галт зэвсэг хэрэглэх,буудан хороох эрхийг нь өгөх шаардлагатай..хоригдол бол иргэн биш нийгмийн шаар гэдгийг ялгаж ойлгоцгоооо!!!!!

  • З
    Зочин

    Хэл мэдэхгүй жоохон хүүхдийг хутгалчихаад, ичихгүй бие муутай гэх шиг,тийм бсан бол мунхаг,танхайгаа үйлдлийнхээ хариуг авах бно чи.Мал нядалж бгаа биш.Хууль гэж яасан гэж өрөвдөөд бгаа юм.

  • З
    Зочин

    Бурхан минь юу уншчихав аа🙏🙏🙏 Бүх насаар нь хорих хэрэгтэй. Хөөрхий нялх хүүхэд, зүв зүгээр мөрөөрөө гэртээ байж бгаад нялх хүүхдээ зочиндоо алуулсан аав, ээжид ямар их сэтгэлзүйн дарамт, айдас, хэцүү байдалд бгаа бол гэхээс...

  • З
    Зочин

    Юу вэ, хүний нялх хүүхдийг хутгалж алчихаад 14 жил гэнэ үү. 14 жилээ ч гүйцэд суухгүй дээ.

  • У
    Уншигч

    Шүүгчдийг нь шүүмээр юм. Ийм улс болоод бн. Энэ бол мөхөл рүү явж байгаагийн баримт

  • К
    Ккк

    10 сартай хүүхэд алаач нь МАН-д танил тал сайтай л алаач юм. Хэрэв АН-ын алаач байсан бол өдийд шууд буудан.

  • З
    Зочин

    Өдөр бүр 100.000 хүний гарын үсэг цуглуулж хулгайчууд болон тэдний гар хөл болсон шүүгчдээс салцгаая

  • З
    Зочин

    SEXSEER VANXANDI809.55877BOOB XXI ANUSN SEKSEER

  • З
    Зочин

    Монголын шүүх ялзарсан хогийн татан болсон