МАН: “Team HUUK” VS “Team OYUK”

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 33 сек
280
legacy:2025/09/544060519_1940604423398383_142518230178600881_n.jpg

Ардын намын даргын төлөөх өрсөлдөөн улам ширүүслээ. Энэ долоо хоногийн эхний өдөр М.Ганхүлэг гишүүн “хэлд” орж, байдлын гал дээр тос хийсэн. Араас нь өчигдөр орой МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ажлын байр, гэрт нь нэгжлэг хийлээ. Энэ бол “зодоон” ширүүсэж буйн дохио. Бас Ерөнхийлөгчийн тал намын даргын асуудлыг яаралтай шийдэхээр хөдөлж буй явдал юм.

М.Ганхүлэг ч яахав, хуучин Ерөнхий сайдын үгийг л өмнөөс нь хэлсэн төдий. Харин өчигдрийн нэгжлэг бол намын даргын өрсөлдөөнд орж мэдэхээр байгаа Д.Амарбаясгаландаа өгч буй том ахын сануулга. Одоо хэдүүлээ “АТГ гэнэтхэн лаг ажлаа хийдэг болчихлоо” гэж тэнэг хүн шиг нэгнээ хуураад яах юм.

Тэгвэл МАН доторх намын даргын "зодоон" ба цаашлаад хэн нь намдаа болон улсдаа эрх мэдэлтэй үлдэх вэ гэсэн эрх ашгийн төлөөх том тэмцэл хэрхэн өрнөж буй талаар ярилцъя.

Хамгийн ойлгомжтой байгаа зүйл бол МАН дотроо Л.Оюун-Эрдэнэ ба Д.Амарбаягалангийн тал. У.Хүрэлсүх ба Г.Занданшатарын тал гэсэн үндсэн хоёр фракц дээр нэгдээд эхэллээ.

Энэ нэгдэл цаашдын том хагарлын эхлэл байх нь гарцаагүй болсон. Одоо аль нэг тал нь ялагдсан ч гомдогдсдын арми бэхжиж улам бүр даамжирч мэднэ. Учир нь хүчний харьцаа ерөнхийдөө тэнцүүхэн шахуу хуваагдаж буй тул “зодоон” өнөөдрөөр дуусахгүй гэдэг нь тодорхой.

Тэгвэл Ардын намын гол лидерүүдийн хэн нь хаана очиж, яаж нэгдэж буй талаарх улс төрийн сонирхолтой зургийг зурах гээд үзье. Энэ мэдээллийг харсан аль талаа барихаа мэдэхгүй төөрч будилж яваа гишүүдэд нь луужин болох биз. Харин хаана ямар улс төр өрнөж буйг мэдэхийг хүссэн бусад талууд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхэд дөхөм болох учиртай.

Уншигчдадаа ойлгомжтой байх үүднээс “TEAM OYUK”, “TEAM HUUK” гэж хүчний харьцааг хувааж байршуулцгаая.

“TEAM OYUK”-ийн багт түүний хамгийн сайн найз гэгддэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан багтаж буй. Найз, нэмээ нэг үе. Цаашлаад нэг нь л эрх мэдлээ алдвал нөгөөх нь хэцүү нөхцөл байдал орно. Дараагийнх нь Хотын дарга Х.Нямбаатар. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг. Хотын даргаараа үлдэхийн тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт бууж өглөө ч гэсэн эцсийн мөчид сэтгэл нь Л.Оюун-Эрдэнэ тал руу явах нь ойлгомжтой. Дээр нь сая хот дээр явсан төсөл хөтөлбөр, зээл гээд бүх зүйл дээр энэ хоёр хүн хамтдаа доргино. Х.Нямбаатарыг дагаад экс хотын дарга Д.Сумъяабазар “TEAM OYUK”-д нэгдэж буй гэх мэдээлэл байна. Генсекийн суудалд түүнийг яригдаж буй гэх яриа сүүлийн үед гарах болсон. Энэ багт орох болсон гол холбоос нь Х.Нямбаатар. Д.Сумъяабазар болон Х.Нямбаатар гэдэг хоёр хүнийг нэг хүн гэж ойлгох хэрэгтэй.

УИХ-ын даргыг дагаад Шадар сайд С.Амарсайхан энэ багт нэгдэнэ. Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн. Эдгээрээс гадна энэ багт нэг том дүр хөндлөнгөөс орж ирж буй нь “Женко” Х.Баттулга. Нам дотроо одоо бол ямар ч орон зайгүй болсон тэрбээр Л.Оюун-Эрдэнийг хүчирхэгжүүлэхгүй л бол ирээдүй нь бүрхэг болж, тун удахгүй асуудалд орох нь ойлгомжтой. Тиймээс сүүлийн найдлага нь Ардын намын доторх эрх мэдлийг “TEAM OYUK”-ийн талд авч өгөхийн төлөө ажиллах явдал юм. Хамгийн сонин нь Х.Баттулга эдгээр хүмүүстэй ах дүү, бизнес, санхүү, худ ураг гээд бүхий л талаараа холбогддог гэдгийг бодох ёстой.

Тэгвэл “TEAM HUUK”-ийн багт хэн хэн орж байгаа вэ. Мэдээж Ерөнхий сайд Г.Занданшатар. Энэ хоёр хүн улс төрд анхнаасаа л хамт явсан улс. Дээр нь Н.Энхбаяр, Сү.Батболд, М.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, болон Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн тэргүүтэй “Увсын фракц” Ерөнхийлөгчийн талд гарчээ. Энэ холбоосыг харвал Сү.Батболд болон У.Хүрэлсүх хоёр эртний холбоотой хүмүүс. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад ч, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад ч талууд бие биедээ түшигтэй явж ирсэн түүхтэй. Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар бол яалт ч үгүй гарынх нь хүн. Нэгэн цагт гудамжинд хөөж гаргаж байсан М.Энхболдтойгоо буцаад нэгдэж байна гэдэг бол нам доторх дэмжлэгээ нэмэх гэсэн үйлдэл. М.Энхболдын фракц хэдийгээр хүчээ алдсан боловч Ардын намын болон төрийн бүх шатанд хүчтэй сүлжээтэй хэвээрээ байгаа юм. Гол зорилго нь өмнөх Л.Оюун-Эрдэнийг буланд шахаж өмнөх "шархаа" нөхөх явдал. Үүн дээр нэмээд “Увсын фракц” энэ талд орно гэдэг бол Ардчилсан намд байгаа Увсынхан бүхэлдээ Ерөнхийлөгчид дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.

Ямар ч байсан нөхцөл байдал болон талцал хуваагдал ийм байдалтай өрнөж байна. Ирэх долоо хоногт эхлэх намрын чуулганаар гол улс төр эхэлнэ. Тиймээс асуудал хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Би

    Нэг нам дотороо алалцаад байхад Баттулга тэрүүнд ямар хамаатайг ойлгохгүй юм.Баттуогаас мөнгө гуйхгүй хүмүүс байх юм

  • З
    Зочин

    Хүний ямрыг нөхрөөр нь тань гэдэг. Яасан муу явдалтай хүмүүсийн цуглуулгатай нийлдэг хүн бэ энэ е.

  • И
    Иргэд

    Жэнкотой нийлж улсаа хорлож яваа хамгийн аюултай гаж донтоэ бол ОюунЭрдэнэ.!!!!.Амарбаясгалан бол нажмогой шиг шуналтай араас хутга шаагч ..МАН ын гишүүд дэмжигчид нүүрсний хулгайч эх орноосоо урвагч ОюунЭрдэнэ Амарбаясгалан Амрасайхан нарын эсрэг байгаа шүүү...

  • И
    Иргэн

    Баттулга шуналтай хүн хаа газар хагардуул өөртэй ашиг явах юмаа. Херогоор дамжуулаад Н.Оюун-Эрдэнийг ашиглаад МАН-ыг сөнөөх гэж байна даа. Яасан их шунал бэ?

  • З
    Зочин

    30 жилийн гай түйтгэрийн эздийг ард олон эсэргүүцэнэ шүү дээ...Эрүүл саруул байна уу!!!!!!

  • З
    Зочин

    Цэнхэр талд Монголын Төрөөс бүрмөсөн зайлуулах, иргэд таалахгүй Монгол биш сэтгэл үйлдэлтэй хорлогч өвгөд байна.

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнэ идэж уугчдын эсрэг зориг гаргаж хөдөлсөн шүү. Хүрэлсүх бол идэгч уугч нараа хамгаалдаг новш.

  • З
    Зочин

    Ард түмэн сонголтоо бас хийхэд сайн луужин болжээ . Ард түмэн Хүрэлсүх . Сү . Миеэ ёолон Увс фракцын талд хэзээ ч орохгүй

  • З
    Зочин

    Үхсэн хойноо

  • А
    Ахмад гишүүн

    Талцаж нүдэлцээд намаа үгүй хийчих вий. Сүхээр төгссөн хүн яана гэлээ тэр болох вий.

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн талд муу газрын наймаачин Миеэгомбын Энхболд хулгайч байж байх шиг . Аргагүй юм даа . Миеэгомбын Энхболд хулгайч үндэсний телевизээр хувийнхаа юмыг өгч байгаа юм шиг би Хүрэлсүхд газар өгсөн гээд ичих ч үгүй ярьж байсан юм. Үйлийн үр хаалга андуураагүй юм энэ хулгайчууд үйлийн үрээ үүрнээ. Эс бөгөөс үр хүүхэд , ач зээ нар нь үүрнэ.

  • З
    Зочин

    МАН нэртэй хулгайчууд хоорондоо алалцаад далдарч байвал сайн л байна шүү

  • З
    Зочин

    Оюун-Эрдэнийн фракц ялахболтугай

  • И
    иргэн

    Оюун Эрдэнийн манлайллаар МАН Засаглах эрхийг авсан бус уу...Олон нийтийн хүсэл Оюун Эрдэнийн ажлыг үргэлжлүүлэх байсан !!!Авлига, хулгайтай тэмцэх, БАЯЛГИЙН САН байсан. Одоо нөгөөдүүлтэй нь Ерөнхийлөгч найрлачихаж. "Намаа цэвэрлэнэ, Улсаа цэвэрлэнэ.....хулгайчидтай тэмцэнэ..........ЯАСАН БЭЭ!!!

  • З
    Зочин

    Энхболд Сү Нямпорж.............нарыг олон нийт хүлээж авахгүй шүү дээ

  • З
    Зочин

    дураараа бичих юм аа тээ хахаха

  • З
    Зочин

    өмнөх ерөнхийлөгч ерөнхий сайд нарын орлогыг бас нотлуулах юмсан. Насаараа улс төрч хийчээд яаж баяжсан байхуу.

  • З
    Зочин

    hovdiin must hogiin hulgaich baasanjav 25r baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

  • З
    Зочин

    Дэлгэрсайхан аль талд байгааг бичээрэй, чухал фигур.

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • T
    Team Oyuk гэж юу байдаг юм

    Oyuk дангаараа хэн ч биш ээ, ард нь байгаа дон жонхуу л баатраар дамжуулж базаж бгаа

  • Х
    хүннү

    TEAM HUUK-д Элбэгдорж, Н. Энхбаяр хоёрыг дутуу орхисон байна.

  • З
    Зочин

    Өмнөх үеийн бүх хулгайч нарыг цуглуулсан нь ялагдах ёстой. Яагаад гэвэл тэд 30 жилийн гайг авчирсан хүмүүс.

  • Ш
    Шинэ/залуу үе нэрээр арай л их шуналтнууд дүүрээд

    Ингээд нүүрсчин амарбаясгаланг хүчээр жонхууруу түлхчихлээ... Уг нь хэнийг дагахаа сонгож чадахгүй байгаад байх шиг байсан юм

  • З
    Зочин

    Мие, Сү мэт авилгалчдыг дагуулсан хүмүүс улс төрийн үхдэл болно шүү.

  • З
    Зочин

    Орлогоо нотол л гэж шаардсан өөр юу ч биш шүү дээ дэндүү хурдан крандуулсан ах дүү 2 нэг нь улсыг цөлмөж нөгөө нь нийслэлийг идэж ууж дуусгалаа

  • З
    Зочин

    энэ албан тушаал мөнхийн юм шиг загнаж өөртөө олон дайсан бэлдсэн дээ, хөөрхий гор нь гарна шүү дээ, хүүе гол нь орлогоо нотлооч

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ хэмээх энэ залуу сайн муу ах нарынхаа бамбай болж улстөрд их хол явлаа даа, ашиг нь гараад дууссан тул хаягдсан боловч өөрөө одоо эвтэйхэн зай авахгүй бас л бусдын үгэнд орж ингэж сөрвөлзөж байгаад бүр л үхдэл болох нь дээ, өөрөө ойчсон хүүхэд уйлаад ч яалтай,