Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
А.Амартүвшин: Есдүгээр сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй
40

Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан автомашины дугаар нь тэгш, сондгойгоор төгссөнөөр нь замын хөдөлгөөнд оролцуулж буй. Уг шийдвэр энэ сарын 16-нд дуусна. Харин өчигдөр НЗД-ын орлогч Т.Даваадалай "Тэгш, сондгойгоор явахыг иргэд дэмжиж байгаа" гэж хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл дөнгөж сая НЗД-ын орлогч А.Амартүвшин "Энэ сарын 17-ноос тэгш, сондгойгоор зорчихгүй" хэмээн цахим хуудастаа мэдээллээ.



