Намын дарга руу биш намрын чуулганы эхэнд ЗАСАГ УНАГАХААР хөдлөх нь илүү “амьдралтай“

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 30 сек
100
legacy:2025/09/nuurs/ZGunagahiluuamidralta.jpg

UBN.MN

Намрын чуулган эхлээгүй байхад ингэж бужигнаж байгаа МАН-ын улс төр ирэх долоо хоногоос халах биш бүр “буцлах” зам руугаа гарчихлаа. Намын даргын өрсөлдөөнд орж магадгүй байгаа УИХ-ын даргын ойрын хүн Ц.Чулуунзагдыг 48 цаг “далд” хийчихлээ.

Одоо байдал хүндэрнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын талынхан атгасан олсоо чангална уу л гэхээс суллахгүй. Тэгвэл Ардын намын “томчуудын зодоон” энэ хүртлээ чангарсан үндсэн шалтгаан мэдээж намын даргын асуудал. Ерөнхий сайдын суудлыг хавар авсан Г.Занданшатар намын даргаа авах гэсэн боловч Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан талынхан дургүйцлээ илэрхийлсэн. Ингээд “зодоон” томорчихлоо.

УИХ-ын даргад байгаа хамгийн хүчтэй давуу тал бол УИХ-ын гишүүдээс нь гадна намын “хөл”. МАН-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд генсек хийсэн тэрбээр найман жилийн турш цагаан ордонд юу эсийг хийх билээ. Бага хурал, Их хурлынхаа гишүүдийн багагүй хувьд өөрийнхөө хүмүүсийг шингээсэн. Энэ л түүний хамгийн том давуу тал юм. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ болон бусад хүмүүсийн нөлөө нэмэгдэнэ.

Ингээд Бага хурал, Их хурал дээр Д.Амарбаясгалан голлоод ирвэл байдал эвгүйтэх эрсдэлтэй. Хэрвээ Г.Занданшатар намын даргад өрсөлдөөд ялагдчихвал Ерөнхий сайдаасаа ч явах аюултай улстөртэй тулгарна. Тиймээс хэрүүл, тэмцэл нь нэг талдаа гараагүй байхдаа намын хурлуудаа яаран сандрах хийх нь эрсдэлтэй.

Харин үүнтэй зэрэгцэж өөр нэг улс төр ирэх намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж өрнөж магадгүй талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Энэ бол Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулах асуудал. Мэдээж шалтгаан олдохгүй ч шалтаг олох хэрэгтэй. Тэр нь юу ч байх боломжтой.

Эрүүл логикоор асуудлыг харвал хэрвээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын “хайрцаг”-ыг нам дээр ялахгүй байгаа юм бол парламент дотор яагаад улс төр хийж болохгүй гэж. “Хусмандаа гомдсон” ИЗНН-ынхан хэзээ ч хамаагүй засгаас үсэрч гарахад бэлэн суугаа. Дээр нь “итгэхгүй байна” гээд засагт орохоос татгалзсан Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл” мэдээж ЗГ-ыг унагахыг багаараа дэмжинэ. Хамгийн нэгдэл цул хүч гэж байсан ХҮН хүртэл засаг унагах асуудлын үеэр бужигнаад амжсан. Засаг унагах акцыг алгаа хавсраад дэмжих хүмүүс бол АН-ынхан. Шинэ даргатай болсон АН-ынханд эрх баригчдын бүтэлгүйтэл, ЗГ-ын уналт нь олон байх тусмаа ирэх хоёр том сонгуульд хэрэгтэй. Хэрвээ одоо засаг ямар нэг байдлаар хөдөлгөөнд орвол үгийн солиогүй АН-д хадаг тавина. Тиймээс “засаг унагах тоглоом” АН-д аль ч утгаараа хожоотой улс төр.

Ингээд ЗГ, Ерөнхий сайд хөдөлгөөнд орвол дараагийн Ерөнхий сайдад өөрсдийн хүнээ оруулах замаар намаа ч, засгаа ч авах магадлалтай юм.

Энэ бол байж болох, хийгдэж магадгүй хувилбар. Хэрвээ ийм төрлийн асуудал явлаа гэхэд талууд маш их хүч гаргаж үзэлцэнэ. “Шарх сорви” нь дийлдэхгүй аймар юм болно. Гэхдээ л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүчийг эрх мэдэл дээр цул болоод нэгдчихсэн нам дээрээ задлаж байснаас зүсэн зүйлийн хүсэл сонирхолтой парламент дээр хагалах гээд үзвэл арай дээр хувилбар байх нь гарцаагүй.

Сая өнгөрсөн хавар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудал УИХ дээр орж ирэхэд Ерөнхийлөгчийн тал ялагдах аюултай тулгарсан учраас АН-ыг тоглоомоос гаргаж, өөрөө орж ирж загнаж зандарч байж арай гэж унагасан шүү гэдгийг санах нь зүйтэй.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Төвд

    ЗГ огцруулж юугаа хийнэ тамын тогооныхоон

  • Н
    Нутгийн суугуул

    Д.Амарбаясгалан хэрэггүй. Энэ нөхөр бол Данх Оюун-Эрдэнэ-ийн үргэлжилж гэсэн үг. Генсекээр 8 жил ажилласан гээд байгаа. Тэр 8 жилийн дотор эрх барьж байсан МАН--аас ард түмний амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг буруулах, авлигатай тэмцэх талаар юу хийсэн юм. Юу ч хийгээгүй. Харин хувийн хөрөнгө мөнгөө арвижуулах, улам баяжих талаар зөндөө юм хийсэн байх. Миеэ Энхболд нэг үе өөрийгээ хотын даргаар 7 жил ажлласан гэж бахархалтай ярьдаг байсан чинь үнэн хэрэгтээ газрын наймааачин болж дууссан .

  • А
    АН

    Засаг унахгүй байх нь МАН-д төдийгүй АН-д ч ашигтай юм.

  • З
    Зочин

    АН-д аль тал СПИКЕР-ыг өгнө гэж дуугарсан нь ялна. Дээр нь Сангийн Яам,ЭЗХЯ,ЭХЯ,ЗТХЯ зэрэг 8 яам нэхэхээр хэн нь өгч чадна гэх юм байгаа

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Энэ намууд таруул таарна ээлж ээлжээрээ жүжиж монголыг хувааж идсэээр жоохон ял сосхоорооо хүнд өвчтэй эсвэл зугтаад явчихдаг ялч гэж өгдөггүй шалихгүй болхооор бүгдл нам дагасан өлөн хулгааач авилгачидын сүрэг өрөгжсөөөрл

  • З
    Зочин

    Хэнд хэрэгтэй гэж албан тушаалтай зууралдахгүй гэсэн яасан бэ оюукаа онигоо минь ээ орлогоо нотол

  • З
    Зочин

    Засаг унах унахгүйг АН мэдэх нь нэгэнт тодорхой болсон шүү

  • M
    Megawatt Icon "Z"

    Er ni Huuk "Shake Up" hiij Hudluj Baigaa Um Bol dutuugiin Complex buu hii. Chamd aldah um baihgui , hovorhon, iim Zurvas Ued Mongoliig min tseverleed uguuch. Tsaana chin Nuurs-niihen Gadaad ruu Orgood bn, ehleed hudlaa baahan "zodoldoj" baigaad Ted Orgood bish tedniig ORGUULAAD bn gej bn. Gadniihan ch andahaa bolison gej Sait-uudaas unshsan shuu. Turgel.

  • M
    Megawatt Icon "Z"

    Bujignuulj , zasgiin gazraa unagaaj Mongoloo suitgehee BOLI. Shud Sugalah Arga heregle. Ul buteh Said Naraar Zasgaa asgartal duurgej Tenegtsenii Gai-gaa davtahgui bai. Huuk parliament-aa yanzal.