“Yutong Bus” орон нутгийн чиглэлд явах боломжтой их багтаамжийн автобусаа танилцууллаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 17 сек
150
legacy:2025/09/yutong/90b39f14a999492a82bf9881a6be2362.jpg
legacy:2025/09/yutong/yutong1.PNG

Хятадын Хэнань мужийн Жэньжоу хотод төвтэй, дэлхийн хамгийн том автобус үйлдвэрлэгч “Yutong Bus” компани орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 55 аж ахуйн нэгжийн төлөөлөлд орон нутаг болон жуулчинд үйлчлэх зориулалттай их багтаамжийн автобусны танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.

Тус компанийн автобусыг дэлхийн олон оронд түгээмэл ашигладаг шалтгаан нь цахилгаан автобусандаа "3S Safety Technologies"-ийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь эрчим хүчний автобусны аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн технологи аж. Мөн бүрэн цахилгаан дамжуулах системийн хамгаалалтын түвшин нь IP68 стандартын шаардлагыг хангасан нь үер усны аюул тохиолдоход тэсвэртэйг илтгэдэг. Сүүлийн үед үйлдвэрлэсэн хол зайнд явах зориулалт бүхий Yutong автобус нь дотроо бие засах боломж бүрдүүлж зорчигчдынг ая тухтай байдалд онцгой анхаарч суудлын уян хатан байдалд өөрчлөлт хийжээ. Жуулчдад зориулсан автобус нь караоке бүхий тоног төхөөрөмжтэй, кофе цай уух боломжтой гээд олон шийдлийг шинэчилж хийсэн гэв.

“Yutong Bus” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер Ц.Мөрөн “Дэлхийд танигдсан автобусыг ашиглаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Бид чанарыг эрхэмлэж, зорчигчдын аюулгүй байдал, ая тухтай байхад онцгой анхаарч ажилладаг учир дэлхийн олон оронд танигдаж, үйл ажиллагаа маань өргөжсөөр байна. Монгол орны газар зүйн байршил, цаг агаарт тохирсон автобусыг санал болгож, аж ахуйн нэгжийн төлөөлөлд танилцуулж байгаадаа баяртай байна” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд тус компанийн ZK6116HG загварын автобусыг ашиглаад хоёр жил гаруй болж байна.

Тус компани нь цахилгаан автобусны хамгийн тохиромжтой технологийн шийдлийг санал болгодог бөгөөд хос хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автобусны борлуулалтаараа дэлхийд нэгдүгээрт жагсдаг аж.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хятадад үйлдвэрлэгдсэн ыүх машинууд Явах эд анги гэж байхгүй !, маш амархан дуу ордог

  • З
    Зочин

    Тэр Улаан автобус бол Зүгээр л хог.

  • З
    Зочин

    Үнэндээ зай багтай

  • B
    Buhimdaj bn

    Hytad abto bus l bish vv ta Nissan dizeli mongold heden jil shn ybab so bus bas sain

  • E
    Erka

    Yutong автобус хар автобус маш сайн автобус! Явах ангийн дуу чимээ бага,Евро-5 хөдөлгүүртэй болохоор утаа ялгаруулдаггүй,тохилог,жолоодлого хялбар,өвөл дулаан,зун нь AC нь сайн үлээдэг,харин улаан Golden dragon нь маш муу автобус,явах эд анги дуу чимээ их ордог,хүч дамжуулгын эд ангиуд хурдан мууддаг,хөдөлгүүр дуу чимээ ихтэй,утаа их ялгаруулдаг.

  • А
    Анхаа

    Монголд явж байгаа энэ хар автобус маань ирэх жил явж чадах уу гэдгийг амьдрал дээр шалгах хэрэгтэй.Дугаарын хязгаарлалтын буянаар хэд хоног нийтийн тээврээр зорчиход энэ хагас жил л болж байгаа автобуснууд маань нэг л биш ээ бараг бүгд кардан гол дуугарч савалгаатай,хэдэн түлкүүд нь бүгд муудсан гээд зөндөөл юм байна.Энэ чинь одоо өвөл явчихаад хавар гэхэд бүгд тачигнаж түжигнэсэн,арай хийж явах эсвэл маш их зарлагаар сэлбэг авч солих тийм л асуудалтай энэ хэдэн автобус компаниуд нүүр тулна.Дарга нараа явж байгаа шинэ автобусаараа өөрсдөө нэг зорчоод үзээч

  • И
    Иргэн

    Баастайгагаа холилдож, халуун цай кофенд түлэгдэж үхэе гэвэл энэ автобусаар орон нутгийн замд гарах юм бн!!! Ккк Яаахав Дархан явж болох юм бн!!! Ккк

  • И
    ИРГЭН

    Одоохондоо Монгол улсын муу зам дээр явхааргүй тансаг автобус бн! Монголын ийм аймшигтай зам дээр автобусны дотор бие засах, халуун цай кофе ууна гэдэг аюултай!!! !!!

  • З
    Зочин

    Одоо нийтийн тээвэрт явж байгаа Yutong автобус сайхан тохилог, өвөл дулаахан сайн л машин байна лээ ш дээ!Өөрөө баас шээс үйлдвэрлэхээс өөр юуч хийж чадахгүй байж хужаа машин ч гэх шиг! Аюгүй бол өмссөн зүүсэн нь тэр чигээрээ Хятадын л юм эдэлж хэрэглэж байгаа даа?

  • З
    Зочин

    Хужаа машин шахах нь авилгач хулгаачуудын шунал

  • З
    Зочин

    Явах эд анги, нум амартизатор сайжруулах хэрэгтэй автобус шүү!!!

  • З
    Зочин

    Автуусанд жорлон хэрэггүй шүү. Ёстой аймшиг-н боорно болно

  • З
    Зочин

    Заа за, Ашгүй дээ

  • З
    Зочин

    Зөв л байна. Хүний хэрэгцээг мартсан үйлчилгээг халах нь

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol