Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
А.Баттулга ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа
00

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Монголын Улсын Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангаж Монгол Улсын ДАШТ-ний 18 дахь медалийг авлаа. Өнөө орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.



