ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангалаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/ariuka/543091131_1520156779415241_2283935244123263845_n.jpg

Их Британийн Ливерпүүл хотод болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Лутсайханы Алтанцэцэг хүрэл медалийн болзол хангалаа.

Тэрбээр медалийн төлөө Японы Хикарү Шинохараг 5:0 саналаар илт давуу ялжээ. Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 17 дахь медалийг хүртэж буй бөгөөд хос медальтан Монголын гурав дахь тамирчин болж байна. Өнөөдөр орой Энэтхэгийн тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдах юм.