УИХ-ын даргын суудлыг АН-д өгч, Д.Амарбаясгаланг угаасаа “тоглоомоос“ гаргасан тул намын даргын төлөө тэмцэлдэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 51 сек
100
legacy:2025/09/amarbayasgalandarga/Amarbaysaglanursulduun.jpg

UBN.MN

Намрын чуулган өнөөдөр эхэлнэ. Чуулганаар шууд ирэх оны төсвийг хэлэлцэж эхлэх хуваарьтай байгаа ч үүнээс урьтаж өрнөх улс төр нь зүй ёсны анхаарал татсан асуудал болж хувирлаа. Өнөөдөр хэн юу гэж хэлэх, хэн ямар мэдэгдэл хийхээс ойрын нэг сард өрнөх улс төрийн дүр зураг тодорхойлогдоно.

Ардын намын даргын асуудал энэ намрын чуулганы үеэр “гал дээр тос нэмсэн” үйл явц байх бөгөөд асуудал савнаасаа хальж, Ерөнхий сайд эсвэл УИХ-ын даргын аль нэгнийх нь суудлыг ганхуулах хэмжээнд очих нигууртай байна.

Эх сурвалжууд Ардын нам доторх улс төрийн зөрчил хурцдаж намрын чуулган эхлэхтэй зэрэгцэж УИХ-ын гишүүд Г.Занданшатар Ерөнхий сайдын ЗГ-ыг унагах акц зохион байгуулна гэж байна. Харин нөгөө талд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу чиглэсэн хариу арга хэмжээ тасралтгүй үргэлжилсээр байх болно. Одоогийн байдлаар түүний хамгийн ойрын хүн гэгддэг Ц.Чулуунзагдыг нэг сарын хугацаатай цагдан хориод байна. Засгийн газрын үйл явцын хажуугаар УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал орж ирж магадгүй байгаа юм.

Энэ бүгд бүхэлдээ зөвхөн Ардын намын даргын суудалтай холбоотой бөгөөд хэн нь намын дарга болно тэр хүн дараагийн хэдэн жил намдаа төдийгүй, улсдаа засаглах хэмжээнд очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар болон Д.Амарбаясгалан нарын хооронд “үхэх сэхэхээ үзэх” тулаан зайлшгүй өрнөнө гэсэн үг. Тэгвэл олон хүн Д.Амарбаясгалан чухам яг ямар асуудлаас болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртой муудалцах болов. Л.Оюун-Эрдэнийн талд орсноороо хамгийн найдвартай, аюул осол багатай УИХ-ын даргын суудлаа яагаад ингэж ганхуулав гэж гайхширч буй юм. Намын даргын өрсөлдөөнд орсноор түүнд нэг бол ялаад намын дарга, Ерөнхий сайд болох. Үгүй бол УИХ-ын даргаа алдах гэсэн хоёрхон л зам үлдээд байна.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэнэт намын даргад өрсөлдөх болсон шалтгаан нь Ардчилсан нам болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас болсон гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Учир нь Г.Занданшатарын ЗГ хэрвээ цаашдаа оршихыг хүсвэл 42 суудалтай АН-тай заавал ойлголцох ёстой. Учир нь намын бүлгийнх нь бараг тал нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талд гараад зогссон байгаа. Тиймээс АН-тай ямар ч хамаагүй үнээр “тэврэлдэж” байж л цаашаа засаглана. Хэрэв АН-тай ойлголцож чадахгүй бол 42 хүнтэй сөрөг хүчин бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэж Ардын намын ЗГ-ыг хэдэн ч удаа шороотой хутгаж мэдэх юм.

Тиймээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн талынхан анхнаасаа тохироогоо хийхдээ УИХ-ын даргын суудлыг АН-ын О.Цогтгэрэлд өгч, нэмээд найман сайдын суудлыг ЗГ-таа гаргах маневр хийсэн гэх мэдээлэл байна. Намын даргад нэр дэвшихгүй үлдсэн ч УИХ-ын даргыг нь “авах”-аар болсон тул Д.Амарбаясгалан энэхүү тулаанд орж буй бололтой. Ер нь хамтралын тухай АН-ынхан ярихдаа УИХ-ын даргыг авна гэж удаа дараа мэдэгдэж байсан. Мэдээж МАН-ынхан бид олонх болчихоод УИХ-ын даргаа нөгөө талд өглөө гэж бухимдах нь гарцаагүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд цаашдаа ЗГ-аа хамгаалж үлдэх үүнээс өөр гарц бараг л харагдахгүй байна.

Одоо тэгвэл Ардчилсан намынхан бүгд үнэ цэнэтэй болж Д.Амарбаясгалан, Г.Занданшатар талынхны хэн нь илүү сайхан санал тавихыг хүлээх нь гарцаагүй. Ардын намд өрнөсөн энэ улс төрийн том асуудал нам дээрээ биш эхлээд парламент дотор л шийдвэрлэгдэнэ. Үүнд нь кнопны нөлөөгөө хамгийн их тусгах хэсэг нь АН-ынхан билээ. Талууд уг улс төрөө аль болох хурдтай хийхгүй бол төсөв, санхүүгээс эхлээд байдал хүндэрнэ. Тиймээс ойрын нэг сарын дотор л бүх асуудлыг дуусгахаар хичээх нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон УИХ-ын дарга хоёрын нэгнийх нь суудал бараг л ганхана даа...

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • O
    Oyun

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • З
    Зочин

    Сонгууль гэж хийх хэрэг байгаа юмуу. Тохиролцоод л болчихдог юм уу. Хүрэлсүхийг Үндсэн хууль өөрчлөн дахин 6 жил суухыг эсэргүүцсэнийхээ төлөө Оюук Амарбаясгалан нар дайсан нь болоод байна

  • Б
    Буриад

    АН мөн сэрүүн зүүдлэв ээ Тийм бантан гэж улс төрд байдгүй юм хэрүүлч намд хэн дуртай байхав дээ

  • Ж
    Жамух

    Д.Амарбаясгалан хэрэггүй. Энэ нөхөр бол Данх Оюун-Эрдэнэ-ийн үргэлжлэл гэсэн үг. Генсекээр 8 жил ажилласан гээд байгаа. Тэр 8 жилийн дотор эрх барьж байсан МАН--аас ард түмний амьдралыг дээшлүүлэх, ядуурлыг буруулах, авлигатай тэмцэх талаар юу хийсэн юм. Юу ч хийгээгүй. Харин хувийн хөрөнгө мөнгөө арвижуулах, улам баяжих талаар зөндөө юм хийсэн байх. Миеэ Энхболд нэг үе өөрийгээ хотын даргаар 7 жил ажлласан гэж бахархалтай ярьдаг байсан чинь үнэн хэрэгтээ нэг муу газрын наймааачин болж дууссан.

  • З
    Зочин

    АН УИХ-ын даргын суудлыг авахаас гадна 8 сайдын суудлыг өөрсдөө санал болгож яамаа авна. Өөр гарц харагдахгүй байна

  • З
    зочин

    хүрэлсүхийн тоглолт

  • З
    Зочин

    Засаглаж чадахгүй бол бүгдээрээ зайл анхнаасаа хамтарсан засгаа унагадаг маш буруу байсан энэ бүхэнд Ерөнхийлөгч, ардчилсан нам, ардын намын эрх мэдэлд дурлагсад ,оджаргал нар буруутай

  • М
    Мухулай Гүнгоо

    Амарбаясгалан гэдэг хүн өөрөө нэг ч хадаас хадаж үзээгүй, цүнх барьж явсаар дарга болсон хүн. Тавантолгойд байхдаа бөөн шахаа хийж, наад зах нь хэвлэлийн компанийнхаа 200 ширхэг номыг эрхийн хамт 8 тэрбум төгрөгөөр шахсан жишээ бий – дэлхийд байхгүй үлгэр. Нүүрс баяжуулах үйлдвэр, тээвэр, нүүрсийг хямдруулж аваад гаргасан гэх мэт ашиг хонжоо хайсан явдлуудыг нь тоочоод барахгүй. Ийм туршлагагүй, зөвхөн мөнгө, эрх мэдлийн төлөө хошуурсан хүнийг намын дарга болгоно гэдэг бол улс орныг доромжлож байгаа хэрэг. Монголын төрд ийм чадваргүй, увайгүй хүмүүс дарга болдог жишгийг хэзээ нэг юм таслах ёстой.

  • З
    Зочин

    Яг үнэндээ Оюун-Эрдэнийн асуудал Ардын намыг ийм байдалд хүргэлээ дээ

  • З
    Зочин

    Ардын намыг ийм байдалд хүргэсэн оюунэрдэнэ амарбаясгалан 2 г үтэр түргэн зайлуул хулгайчууд орлогоо нотолж чадахгүй худлаа тархи угаасан новшнууд