Тогтохын Алтжин хагас шигшээд хүрлээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/09/547687445_773675221961031_1278183933363160569_n.jpg

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 59 кг-ын жинд зодоглосон Тогтохын Алтжин шигшээ наймд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Германы Елена Брюггертэй хүч сорив.

Манай тамирчин 9:3 харьцаатай онооны дутуу байхдаа даралтаар учраа бөхөө буулган авч, хагас шигшээд хүрээд байна.

Тэрбээр хагас шигшээд энэ оны Азийн аваргад түрүүлсэн Японы Сакура Онишитэй барилдана.