Аймгийн ИТХ: Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг дэмжлээ
00
.webp)
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэж, Т.Жамбалцэрэнг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэн байна.
Т.Жамбалцэрэн нь 1986 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд тасралтгүй ажиллажээ.


