Чуулганаар дэмжигдээгүй ч УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ зүтгүүлж буй тул СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг дахин хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
_PA_5640-1.webp

Өнөөдөр 15.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Оюутолгойн ногдол ашгийн талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэнэ. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж нийт таван асуудал хэлэлцэх аж. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал багтжээ.

Сануулахад, өнгөрсөн баасан гарагт дээрх асуудлыг ЭЗБХ хэлэлцэж дэмжсэн ч чуулганы хуралдааны нууц санал хураалтаар дэмжигдээгүй. Т.Жамбаажамц нь 2025 оны 1-р сард буюу Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байх үед томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалангийн хүн гэж ярьдаг. Хэдийгээр Т.Жамбаажамц "Өөрөө өргөдлөө өгсөн" гэх боловч бодит байдал дээр "ББСБ, аппликейшнуудын зээлийн хүүг бууруулахад дорвитой ажиллаагүй" гэх үндэслэлээр УИХ-ын дарга С.Бямбацогт шахалт үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. ЭНД дарж уншина уу.

Улмаар УИХ-ын дарга С.Бямбацогт өөрийн хүнээ зүтгүүлэхээр "унасан" асуудлыг дахин зүтгүүлсээр байна.