Дэлхийн аварга П.Орхон өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/09/azurag/sssss.jpg

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 62 кг-д зодоглосон дэлхийн аварга П.Орхон өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 62кг-ын жинд гавьяат тамирчин П.Орхон ДБНХ-ны тамирчин Иванова Вереникаг 10:0 оноогоор цэвэр, АНУ-ын тамирчин Адауго Диана Нвачуквуг 5:2 оноогоор тус тус ялж Дэлхийн шилдэг дөрөвт үлдсэн.

Харин хагас шигшээд дэлхийн аварга П.Орхон Японы бөх Парисын олимпын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Сакура Мотокитой барилдаж ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Дагах барилдааны дараа түүний өрсөлдөгч тодрох юм.