Чөлөөтийн ДАШТ: Сонгомол бөхийн 130 кг-ын жинд Б.НАМБАРДАГВА зодоглоно

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/09/azurag/550216940_1275024421094276_4178658174696247736_n.jpg

"Загреб-2025" ДАШТ-ий сонгомол бөхийн 130 кг-ын жинд зодоглох Батбаярын Намбардагва, эхний тойрогт Украины бөх, Европын АШТ-ий хүрэл медальт Микола Кучмитэй барилдана.

Б.Намбардагвын тухайд, өнөө жил дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар-опен" тэмцээний сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн төдийгүй чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Ази тивийн аваргад түрүүлсэн тамирчин билээ.

Мөн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга П.Орхон хүрэл медалийн төлөө барилдана.