Чиндао гран при: Л.Энхрийлэн 17 цагаас алтан медалийн төлөө Франц улсын тамирчинтай барилдана

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/556338074_1410712654333598_2970668011141932661_n.jpg

Хятад улсын Чиндао хотод зохиогдож буй “Чиндао гран при” тэмцээн үргэлжилж байна. Эл тэмцээний хоёр дахь өдөр МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Б зооны аваргын төлөөх барилдаанд Ардчилсан Солонгосын улсын тамирчин Ким Жи Хью-г хагас финалд торгуулиар ялсанаар аваргын алтан медалийн төлөө шалгарч үлдээд байна. Тэрбээр аваргын төлөө Франц улсын тамирчин Манон Декетер-тэй барилдана. Финалын барилдаан 17:00 цагаас С1 телевизээр дамжуулагдана.