Г.Занданшатарын манлайлал дутаж, нам дээрээ Я.Содбаатар дутуу ажилласан бол Д.Амарбаясгалан бүх талаараа НЯГТАРЧ өрсөлдлөө

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 32 сек
120
legacy:2025/11/zandka3.jpg

Ардын намынхан намын даргаа сонгохоор 24 цагийн турш хуралдлаа. Хоёр шатны санал хураалттай явагдсан Бага хурлаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 87.67 хувиар хоёр дахь шатнаас санал авлаа. Ингээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа түүнд шилжүүлж намын даргаар сонгогдсонд тооцсон юм. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар талынхан хурлаа хаяж, дүрмийн бус гэж үзэв.

Тэд хурал эхэлсэн ирцээс биш хаяж гарсан ирцээс хувиа тооцсон, хуучин дарга Л.Оюун-Эрдэнийг чөлөөлөөгүй байхад нэр дэвшилт явсан, дүрэм дээр байхгүй хоёр дахь шатны санал хураалт хийсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ардын намын даргыг бүртгүүлэх үйл явц Дээд шүүх дээр маргаантай гэх үндэслэлээр 45 хоног лав гацах шинжтэй болов.

Тэгвэл одоо л улс төр хоёр талаасаа өрнөнө. Харин аль хүртэл хурцаар өрнөж эвдрэлцэх вэ. Эсвэл хаана очоод түр зуур эвлээд зогсох вэ гэдэг сонин байна.

Гэхдээ хамгийн тодорхой зүйл бол Ерөнхийлөгчийн бодол яг ямар байгаагаас бүх зүйл хамаарна. Одоо энэ үнэнээс хэн нь холдохооргүй боллоо. Тэгвэл саяны өдрүүдэд юу болов. Бага хурал дээрээ хэн нь ямар давуу тал үүсгэж, хэний тал юун дээр алдсан бэ гэдэг талаар товчхон ярилцъя.

Товчхондоо бол маш олон талын хүчин зүйлс сая нөлөөллөө.

НЭГ, УИХ-ын дарга талынхан бүх талаараа НЯГТ ажиллалаа

УИХ-ын дарга талынхан энэ удаад бүх зүйлээ шавхлаа. Улс төрийн “дүрэм” өөрөө ийм. Яг энэ шиг тулсан үедээ бүхнээ тавиад, боломжит бүх аргаа ашиглах нь гарцаагүй. Ер нь л Д.Амарбаясгалан талынхан бүх процессоо нарийн төлөвлөж хэрэгжүүллээ. Үндсэндээ арван жил, тэр тусмаа найман жил намын “гал тогоог” хариуцаж байсан давуу талаа гаргаж, Бага хурлын гишүүдээ сайн “хайрцаглалаа”. Нөгөө тал нь Ерөнхийлөгч талаас дэмжлэгтэй байсан хүн. Дээр нь нэмээд хэвлэл, сошиал дээр ч илтэд давуу ажиллаж байгаа нь харагдав. Мөн Бага хурлын үеэр “Ялах юм байна” гэдэг уур амьсгалыг бүрдүүлэхээр олон төрлийн “мессеж”-үүдийг гадагшаа хаяж байлаа.

ХОЁР, Ерөнхий сайд лидерийн шинж гаргаж өөрөө гардан "тулаанд" ороогүй том алдаа

Тэгвэл нөгөө талд Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын өрсөлдөөнд маш дутуу орлоо. Лидерийн шинжгүй өрсөлдсөн нь түүний том алдаа болов. Өнгөрсөн өдрүүдэд “Намын даргад өрсөлдөнө” гэдгээ ч зарлахгүйгээр Бага хуралдаа оров. Хамгийн ойлгомжтой зүйлээ ч зарлахгүй, засгийн ажлаараа ч PR хийж чадахгүй орсон юм. Энэ хугацаанд нь Д.Амарбаясгалан өөртөө итгэлтэй байгаагаа дэмжигчдэдээ харуулахын тулд нэр дэвшинэ гэдгээ хэд хэдэн удаа итгэлтэйгээр зарлаад амжсан.

Гардан тулаанд биечлэн орохгүй байгаагаас нь болж эргэн тойрныхон нь хүртэл хэт их тайвшрал авах, нөгөө талдаа ялагдахаас нь эмээж өөрийнх нь талд хатуурч чадаагүй байж мэднэ. Ерөөсөө эхний 14 хоног УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийн хооронд асуудал өрнөж буй мэт байсан. Сүүлийн хэдэн өдөрт Б.Энхбаяр өрсөлдөж байгаа мэт нөхцөл байдал ажиглагдаад дууслаа.

Өөрөөр хэлбэл, лидерийн манлайлал харуулж, гардан тулаанд орохгүйгээр хэт “бөөрөнхий” явсан нь түүнийг өнөөдрийн нөхцөл байдалд авч ирэв. Одоо Ерөнхийлөгч л түүнд туслахгүй бол улс төрийн карьер нь хэцүүднэ. Замнал яригдах хэмжээнд очиж байхад засгийн хувь заяа бол энүүхэнд. Сая ялагдсан Ерөнхий сайд гэдэг бол Ардын намд битүү явлаа. Хэрвээ одоо ингээд Их хурал дээрээ асуудлыг өөртөө шилжүүлж авахгүй дуусвал ард түмэнд, намдаа ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гээд байдал бүр хүндэрнэ.

ГУРАВ, Ерөнхийлөгчийн талын генсек Я.Содбаатар бүтэц, зохион байгуулалт дээрээ ажиллаж чадалгүй алдлаа

УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийн хүмүүс өөрийнх нь эсрэг гарч, Г.Занданшатар Ерөнхий сайдыг дэмжиж байгааг тодорхой хэлчихсэн. Тиймээс одоо яригдах хүн бол МАН-ын генсек Я.Содбаатар. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдынхны олж тогтоох дараагийн буруутан бол Я.Содбаатар. Учир нь сая болж өнгөрсөн хурлыг үйл явцыг тэр Д.Амарбаясгалан талынханд дэндүү алдсан нь үнэн. Хурал даргалагч нь хүртэл тэдний талын Ж.Бат-Эрдэнэ байх жишээтэй. Уг нь намын генсек бол хурлын дотоод дэг, үйл ажиллагаа, процессын шинжтэй зүйл дээр бодлогоо шингээж байх ёстой хүн. Гэтэл намаа авснаасаа хойш багаа бүрдүүлж, өөрийн орон зайгаа нам дотроо бүрдүүлж чадсан байсан уу гэдэг асуулт түүнд одоо тавигдана.

Товчхондоо, хурлын уур амьсгалаа нөгөө талдаа алдсан мэт ажиглагдаж байна.

ДӨРӨВ, Одоо Г.Занданшатарын кабинет дотор "Эсрэг ажилласан, хариуцлагагүй оролцсон" гэдэг асуудал үүснэ

Одоо засаг дотор асуудал үүснэ. Өнгөрсөн удаад Л.Оюун-Эрдэнийн эсрэг сайдууд нь ажиллаад унагасан. Л.Оюун-Эрдэнэ явчихсан учраас асуудал хүндрээгүй. Сая С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн тэргүүтэй нөхдүүд эсрэг ажилласан гэх нэрийг зүүлээ. Одоо бол Ерөнхий сайд нь танхимын тэргүүн хэвээрээ байгаа. Одоо бол харин асуудал үүснэ. Засгийн газрын нэгдмэл байдал угаасаа алдагдана. Сайдуудаа солих уу, түүнээс нь өрсөж Ерөнхий сайдаа солих уу гэдэгтээ тулна. Дээр нь нэмээд хоёр талын сайдууд бие биеийнхээ асуудлыг шийдэхээ больж төсөв нь хүртэл хүндрэх аюултай.

ТАВ, Ихээхэн толхилцож байгаад хиймлээр ойлголцоно

Эцсийн дүндээ бол МАН-ынхан бол тохироод л салах байх. Тэд хичнээн хоёр талд үзэлцсэн ч хоёр талын хүчний харилцаа тун ойрхон байгаа нь эхний санал хураалтаас ажиглагдаж байна. МАН-ын соёлыг бодсон ч, төлөвшлийг нь харсан ч аль нэг тал нь эрх мэдлээ авч нөгөө тал нь буулт хийсэн дүр үзүүлээд хэсэг зуур нь асуудал намжих биз.

Харин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын талаас биш өөр нэг хүнд бүх буруугаа өгч асуудлыг тэр хүндээ тохох гэж л оролдох нигууртай шүү. Тэд хэрвээ ингэж хагараад орвол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг алдана. Угсраад 2028 оны парламентын сонгуулийг ч алдах эрсдэлтэй. Тиймээс бие, биеэ шахаж нэлээн муудалцаж байгаад нэг л өглөө юу ч болоогүй юм шиг том эрх ашиг дээрээ нэгдэцгээнэ. Харж л байгаарай.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

  • З
    Зочин

    Хүрэлсүх шүдгүй арслан болов

  • А
    АРД

    МАНАЙ ЛУЙВАРЧДЫН ИДЭЖ УУСАН НЬ ТЭР ГЭХИЙН ТЭМДЭГГҮЙ. МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ХҮМҮҮСИЙН ЭРХ МЭДЭЛ ХААНААС ИХ . ЯМАР САЙНДАА АВЛИГАЛ НЬ ОРД ХАРШААР ХЭМЖИГДЭЖ БАЙХАВ. БҮХЭЛ БҮТЭН ОРД ХАРШИЙГ ХАХУУЛЬД ӨГНӨ ГЭДЭГ БОЛ ТЭРНЭЭС ИЛҮҮ ХУЛГАЙ ХИЙХ БОЛОМЖ БАЙСАН БАЙНА. УЛСЫН ТИЙМ ИХ ЭРХ АШГИЙГ ОРДООР НАЙМАЛЦАНА ГЭЖ БАС БАЙДГАА. ХӨӨРХИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН УЛАНДАА Л БАЙХ ХУВЬ ТАВИЛАНТАЙ. НӨГӨӨ КАСТЫН ЯЛГАРАЛ ГЭЖ ЭНЭ УЛСАД Л ХЭРЭГЖИЖ ЦЭЦЭГЛЭЖ БАЙНА. НЭГ ТАЛД ЛУЙВАРЧИД НӨГӨӨ ТАЛД НЬ УЛАНДАА ОРШИХ ЁСТОЙ АРД ТҮМЭН.

  • З
    Зочин

    Ардын намынхан гээч монгол улсын хорт хавдар бузарууд хэзээ нэг алга болон арилж үгүй болж, ард иргэд бид нэг сайн сайхантай золгох юм болдоо?

  • З
    Зочин

    Занданшатар том алдаа бол Анандбазартай шадарласан явдал. Хүчин хийдэг хүнээс хаус авч, шанд нь УИХ гишүүн болгож байсан. Энэ нь Занданшатарын нэр хүндийн унагаасан.

  • З
    Зочин

    МАН бол Монголын садаа

  • Х
    Хотын уугуул

    хуучин дарга Л.Оюун-Эрдэнийг чөлөөлөөгүй байхад нэр дэвшилт явсан, дүрэм дээр байхгүй хоёр дахь шатны санал хураалт хийсэн гэх олон хууль бус ажиллагаа буюу нууц хуйвалдаан байсан. Ингэж "сонгогдсон" намын даргыг Дээд шүүх бүртгэж авахгуй нь ойлгомжтой.

  • И
    иргэн

    Хуулиа биелүүлэхгүй юм бол хууль батлаад яах юм? Дүрмээ дагахгүй юм бол дүрэм байгаад яах юм.? Намын дүрмээ зөрчөөд хэдэн хүн луйвар хийчихээд яллаа гэж хөөрцөглөөд. Амарбаясгаланг АТГ-д шалгуулж мухарлахгүй бол МАн-ын нэр хүнд унасан бус уу?

  • З
    Зочин

    Энэ бага хурал угаасаа ОЭ, АБ нарын бүрдүүлсэн бага хурал. Тиймээс даргын асуудлыг Намын их хурлаараа ярих нь зөв

  • З
    Зочин

    Сэжгийн МАНгарууд, монголын зовлон идээ бээр нь энэ улс төрийн намууд МАН АН ХҮН гурав ялангуяа

  • З
    ЗОЧИН

    ӨНГӨРСӨН ҮЙЛ ЯВДЛУУДЫН ӨРНӨЛ ТӨГСГӨЛ ! МАН - ЫН ДУНДААС ДЭЭД ШАТ ! ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ГАРТ БҮРЭН ОРСНЫГ ТОДООС ТОД НОТЛОН ХАРУУЛЛАА ! ТЭДГЭЭР ЛУЙВАРЧИД ОЛНЫ НҮДЭН ДЭЭР НАМЫН НЭРЭЭР ЭХ ОРОНЧ , АРДЧИЛСАН , УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛ , ШУДАРГА ЁС , ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ МЭТ АМ УРАЛДУУЛАН САЙХАН ЯРЬЦГААДАГ ! АЧИР ДЭЭРЭЭ НАМ НИЙЛЖ СЭМ ХУЙВАЛДАН ЭРХ МЭДЭЛ , АЛБАН ТУШААЛД ГАРЦГААН ТӨСӨВ , ТЕНДЕРЭЭС АВАХУУЛААД ГАЗРЫН ДООР БОЛОН ДЭЭРХИ БАЯЛАГУУДЫГ АЛЬ ЧАДДАГААРАА ЦӨЛМӨН ЛУЙВАРДАЖ УЛС ОРНЫГ ЯДУУРУУЛЖ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖИН ТАНСАГЛАЦГААН ЖИРИЙН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙ ДЭЭР БААЖ ШЭЭЦГЭЭЖ БАЙНА !!! ТЭД БУЗАР БУЛЬХАЙГАА МАШ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ , НУУЦ ДАЛД ГЭМТ БҮЛГИЙН СҮЛЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ҮЙЛДЭЖ ИРЛЭЭ ! МОНГОЛЧУУД АА !!! СЭРЦГЭЭ !!!!!