Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхий сайд танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх бүрэн эрхийг 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
70
legacy:2025/09/munkhErdeneZOVLOH/265090675_631565588039672_1976737185416522906_n.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэрийг гаргаж буй талаараа мэдэгдсэн. Гэвч түүний энэхүү шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульч гишүүд мэдээлээд буй. Тэгвэл хуульч, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ "Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилох, чөлөөлөх, огцруулах онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх энэхүү бүрэн эрх нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг юм.

Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ. Шийдвэрийг гаргах, албажуулах процесс Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу явагдах болно" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Энхбаярын үгэнд итгэж ЗГ өөрчилж болох уу?

  • З
    Зочин

    Дамар хулгайчийг одоо ОЭ хулгайчтай нь барь

  • З
    Зочин

    Munh-Erdene sain huulich

  • З
    Зочин

    Эргүү мэдрэл муутай зандан чамд монгол төр өргүй шүү

  • З
    Зочин

    Ном журмын дагуу л явж байгаа юм байна.

  • З
    Зочин

    Зөв, зөв.