Н.Цэрэнсамбуу: ЭТТ ХК-ийн зарласан түлш, шатахууны тендер сонгон шалгаруулалтын хүрээнд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй буюу төлбөр мөнгө шилжсэн зүйл огт байхгүй

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tserensambuu.jpg

ЭТТ ХК-д шатахуун нийлүүлэх тендертэй холбоотой мэдээллүүд гарч эхлээд буй. Тэгвэл эл тендер тойрсон асуудалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу мэдээлэл өглөө. Тэрбээр "ЭТТ-ийн зарласан түлш, шатахууны тендер сонгон шалгаруулалтад НИК, Шунхлай петролиум, Сод Монгол гэх гурван компани үнийн саналаа ирүүлсэн. Одоогоор ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, төлбөр мөнгө шилжсэн зүйл огт байхгүй" гэв.