ЧУУЛГАН: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2026/03/zandansh11.png

ТББХ өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар буюу 16.00 цагаас хэлэлцэх юм.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт 50 гаруй гишүүд гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан юм. АН-ынхан МАН-ын Засгийн газрыг хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн бол Үндэсний эвслийн 4 гишүүн дөрвүүлээ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсанаа тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр мэдэгдээд байгаа билээ.