“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 5 удаагийн үйлдлээр 13 сая төгрөгөө залилуулжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/10/560618839_1115748590718548_1587752002197322032_n.jpg

Энэ оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлахыг зөвлөж байна.

Мөн хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэлээд байхад ойлгодоггүй бичиг үсэгт тайлагдаагүй хөдөөнөөс хотод ирж төрөлх хотыг маань бузарлаж буй оркуудыг хотоос хөөж гарга. Гэмт хэрэг халдварт өвчин бузар булай бүхэн эрс багасна. Зарим нь бүр алга болно.

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch