Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бусдын машиныг эвдэлсэн ачилтын ажилчдыг зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ
00

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт ачилтынхан бусдыг машиныг ачиж явахдаа эвдэлсэн бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Энэ оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ачих явцдаа автомашиныг эвдэж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсон болно" гэжээ.




