АЛТАН ЦОМ: Өнөөдөр 12.30 цагт Б.Орхонбаяр, Д.Анар, О.Хангай, Э.Батмагнай ахлагчтай багууд нэгдүгээр тойргийн баридаанаа хийнэ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/10/572173225_1114764887312566_6883411791105487137_n.jpg
legacy:2025/10/571213151_1114764890645899_4900517372334107746_n.jpg

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх үндэсний бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн билээ. Тус өдрийн барилдаанаар Р.Пүрэвдагва ахлагчтай “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ", Ц.Бямба-Отгон ахлагчтай “ХУБИЛАЙ ХААН" багууд эхний ялалтаа авсан билээ. Тэгвэл өнөөдөр 12.30 цагт М-СИ-ЭС ЭНЕРЖИ vs ОД ГРУПП, АПУ-СКАЙТЕЛ vs ХҮЛЭГҮ багууд нэгдүгээр тойргийн баридаанаа хийнэ.

Сонирхуулахад, 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл 6 сарын турш үргэлжлэх "Алтан цом"-ын барилдаан энэ жил олон шинэчлэлттэйгээр эргэн ирсэн. 2022, 2023, оны “Алтан цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүд нутаг нутгийн дэвжээгээрээ баг болон хуваагдаж, хүчийг үзэн барилддаг байсан бол энэ жил чансаа өндөр 64 бөх ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИУД-ын нэр дээр барилдах юм.