Өвөрхангай аймгийн Засаг даргад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4816.webp

Өвөрхангай аймгийн Монгол Ардын намын 36 дугаар Бага хурал /11.10/ болж, аймгийн намын хорооны даргаар Т.Жамбалцэрэнг сонгож О.Пүрэвдорж намын даргын тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн байна.

Мөн Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны гишүүд хуралдаж, аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ.

Сануулахад, өмнөх Засаг дарга О.Пүрэвдорж ар гэрийн хүндэтгэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм.