Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар эрэн сурвалжлуулж, АНУ-аас цагаачлал хүссэнийг тогтоожээ
00

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. Түүнтэй хамт түүний дүү Т.Мөнхдалай болон А.Ербол, Н.Билгүүн нарыг шүүж буй.
Шүүгдэгчид өмгөөлөгч ирээгүй үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр прокурорын зүгээс "Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын хөх булантаар зарлуулж, эрэн сурвалжлуулсан. Түүнийг "АНУ-д цагаачлал хүссэн" гэх хариу ирсэн" гэх мэдээллийг өгсөн юм.


.webp)