“Ногоон автобусны” А.Ганхуягийн хэргээс залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосноор түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
70
legacy:2025/10/gankhuyagTenuunogoo/vsdg.jpg

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд буюу өнгөрсөн мягмар гарагт дууссан. Улмаар өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцуулсан вм.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Улмаар анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байгаа аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монголд хулгайч хүнд л ээлтэй.

  • З
    Зочин

    Хулгайчууд тохиролцож л дуусна.

  • Z
    Zochin

    Энэ чинь ёстой ч хуучныг шинэ гээд байсан нь залилан биш юм уу хуурсымуу ингэж хүний амь наманд заналхийлсэн залилагчийг цаазлаачээ

  • З
    Зочин

    Зө зө алдаг юм байна. Хуучин юмыг шинэ гэж харагдуулахаар янзалж тэрийгээ шинэ гээд шинийн үнээр зарна гэдэг чинь залилж байгаа биш юм байна л да. Энийг залилан гэхгүй юм бол ??? Шүүгч нар арай л хэтэрч байгаа юм биш үү?!!

  • З
    Зочин

    залилаагүй яасан болохов. хуурсан юмуу

  • З
    Зочин

    луйварчид

  • Ж
    Ж.СҮХБААТАР

    АР ДААСАН АЧИЙГ МИНЬ ҮҮРД САНАЖ ЯВААРАЙ ! СУМЬЯАБАЗАР ГЭРЧИЛНЭ !