Шүүгчийн сонгон шалгаруулалтад 234 нэр дэвшигчийг бүртгэв

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/12/571659844_1351804896315417_1725504783732104901_n.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөл 2025 оны 11 дүгээр сарын 3-ны ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нийт 234 нэр дэвшигчийг бүртгэлээ. Үүнд:

Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 7 орон тоонд 62 нэр дэвшигч

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 29 орон тоонд 135 нэр дэвшигч

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1 орон тоонд 12 нэр дэвшигч

Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 17 орон тоонд 25 нэр дэвшигч.

Нэр дэвшигчдээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд shuugch-songon@judcouncil.mn хаягаар хүлээн авна.