Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, амийг нь хохироосон 19 настай этгээдийг олж тогтоожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/484914564_9659072810840358_6370430887140637985_n2.jpg

Бусдыг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад ХУД-ийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04.00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугатсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.