Талийгаач охины ээж: Хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэх прокуроруудыг яах вэ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
60
legacy:2025/11/zuragnuud/579076336_820647017263851_691439873723120326_n.jpg

16 настай охины аминд хүрсэн хэргийн шүүх хурал болж, шүүхээс уг хэргийг дахин шалгуулахаар буцаасан байдаг. Учир нь хэргийн газар байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг дарамтад өртсөн байсан хэмээн хохирогчоор тогтоосон прокурорын дүгнэлтийг талийгаач 16 настай охины ээж н.Отгонтуяа хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасаар байсан. Тиймээс шүүхээс уг хэргийг дахин шалгахаар буцаасан юм.

Тэгвэл хэргийн газарт хамт байсан, талийгаач охины цогцосны дэргэд зургаа даруулсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогчоор тогтоосон прокуроруудаас татгалзах хүсэлтээ талийгаач охины ээж Нийслэлийн прокурорт гаргаад байжээ. Гэвч прокуророос уг хүсэлтийг хүлээн авахгүй хэмээн татгалзсан байна.

Энэ тухай талийгаач охины ээж "2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ "Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж бардам хэлж байсан. Эдгээр прокуроруудаас татгалзах миний хүсэлтийг Нийслэлийн прокурор дахин хүлээн авсангүй. Одоо цаашид охины минь хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт миний бие итгэл алдарч байна.

Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэж улаан цайм шүүх танхимд хэлээд байгаа прокурорууд энэ 2-той ашиг сонирхолын зөрчилгүй гэж Нийслэлийн прокурор үзээд байгааг ойлгохгүй байна" гэжээ.

legacy:2025/11/zuragnuud/578658882_820644607264092_4258178418177247135_n.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    isee.mn дээр яллагдагчаар татаад бүр цагдан хорисон гээд бичсэн байна шдээ, болж өгвөл худлаа сенсацлаад сэвээд байх юм, энэ чинь тэгж хэн дуртай нь амныхаа зоргоор шүүгээд байдаг зүйл мөн юм уу,

  • И
    Иргэн

    Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна гэсэн байна. Зөв мэдээлэл оруулаачээ.

  • Z
    Zochin

    Huulid zaasan undeslel juramin daguu l shiidver gargasan bnshdde. Huulin daguu l shidegdewd yavah umand yunda yaarch esbel uurinh in husseneer shidver garna gej bhgushdde

  • З
    Зочин

    Энэ 2 тэнд юу хийж явсан юм ? 2-ын 2 залуу хүн байж харах царайны нусгай алуурчныг дийлэхгүй байх даа яах вэ ! Хохирогчийн ар гэрийхнийг сэжигтнүүдтэй нүүрэлдүүлж байцаалт авахыг хуулинд заагаагүй гэдэг байдлаар гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж хэргийг хэрэгсэхгүй болгодог хогийн шүүгч , прокурор, мөрдөн байцаагч нар их байдаг юм билээ.

  • З
    Зочин

    SEKSEER XUCHINDUULI BOOW XXN BOOWN DOLOOJ809.55877AL SEKSEER ANUSDAAD

  • З
    Зочин

    Ene 2 daramtad orson geh huuhduudiig heregt avagdsan undesleluudiig n mash nariin harj bj prokuror hohirogch gj togtooj bga bha ilted tegj togtoohgui shte hohirogch ohinii eej nas heregtei buren guitsed negburchlen taniltsaj bj busdiig buruutgah heregtei bhaa bid adilhan ur huuhedtei humuus bugd l ene hergiig haraad suuj bn