Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай, өдөртөө -3 хэм хүйтэн

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/tsastaii.png

2025 оны 11-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 11-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.