Э.Боргил: Хандаа маань “Дайчид” багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс

Спорт
Turbat
Унших: 1 мин 51 сек
60
legacy:2025/11/1sport/549194692_1344220721037710_2025275851294529704_n1.jpg

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Төслийн удирдагч Э.Боргил "За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь...Өчигдрийн дугаараас болоод Хандсүрэнг яагаад оруулсан юм. Арын хаалгаар оруулсан уу? гэх мэт урам хугалмаар мессежүүд их ирж байна. Хандаа руу маань ч дайралт их байх шиг байна.

Спортод ялах нэгэн байхад, ялагдах нэгэн байдаг нь спортын жам юм шүү дээ.

Ер нь аливаа спортод ялангуяа багийн спортод амжилт үзүүлэхэд зөвхөн талбай дээр гарч тоглохоос гадна олон зүйлсээс хамаардаг. Ялсан ч ялагдсан ч нэг нэгэндээ итгэж, бие биенээ үргэлж дэмжиж, үргэлж урмаар тэтгэж, нэг хүсэл нэг зорилго дор нэгдэж байж амжилт гаргадаг.

Хандаа маань яг л тийм хүн юу ч тохиолдсон үргэлж “Бид чаднаа” гээд бусдыгаа тултал дэмжиж, “Дайчид” багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс гээд хэлчихэд нээх буруудахгүй байх.

Та бүхний зарим нь мэдэхгүй байх. Тэгэхдээ Хандсүрэн маань волейболын Монголын анхны легионер тоглогч. Монголынхоо нэр хүндийг аль хэдийн өөрийн чаддаг зүйлээрээ өндөрт өргөж яваа хүн.

Одоо хүртэл Япон Улсын дээд лигт маш амжилттай тоглож явна. Энэ хүн бидэнд ямар ч өргүй шүү. Харин ч бид эцсээ хүртэл тэмцэж, гэмтсэн ч гэсэн гүрийж гүйлтээ дуусгасанд нь, Монголынхоо нэрийг мандуулж яваад нь талархах ёстой.

Өчигдөр Хандаатайгаа холбогдож ярихад хамгийн их урмаар тэтгэж, “Зүгээр дээ дараагийн удаа заавал ялаарай” гэсэн мессежүүдийн ихэнх нь бусад улсаас байна гэж ярьж байна лээ. Бүр өрсөлдсөн Турк, Япон, Солонгос улсын иргэд манай хүнийг дэмжиж байгаа юм. Гэтэл бид "Чи яаж орсон юм", "Волейболын холбоогоор хэлүүлсэн үү", "Явж үх’ гэх мэтээр хэмлэж байдаг. үнэхээр урам хугарам байна шүү.

Хандаа маань цэвэр өөрийн авьяас хүч хөдөлмөрөөрөө энэ шоунд сонгогдож оролцсон юм шүү. Монголын багийн зохион байгуулалтыг хариуцаж ажилласны хувьд хэлэхэд бидэнд ямар ч арын хаалга, ямарваа нэгэн улс төрийн оролцоо байгаагүйг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цэвэр хүсэл эрмэлзэл, эх орноо таниулах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөж манай багийнхан ажилласан юм шүү.

Унасан нэгнээ улам түлхдэг биш, татаад босгодог, дараа нь ялна даа гээд урмын үгээрээ сэтгэлийн тэнхээ өгдөг, ер нь бие биендээ хайртай байгаарай Монголчуудаа! Бид чинь цөөхүүлхнээ шүү" гэжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин10 сар өмнө

    МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР АТААРХУУ АРД ТҮМЭН ЮМ БАЙНА. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ОЛНЫ ТАНИЛ БОЛСОН ХҮМҮҮСЭЭ ЭЛДВЭЭР ШҮҮМЖИЛЖ ГУТААН ДОРОМЖИЛОХ НЬ ЭРС НЭМЭГДСЭН БАЙНА.

  • М
    Монгол улсын иргэн10 сар өмнө

    ХҮНИЙГ ДАНДАА ХАРЛУУЛЖ БАЙДАГ ХЭСЭГ БҮЛЭГ ДАВХРАГА БАЙНАА. ЗААВАЛ БҮГД ЯЛАХ ЁСТОЙ БИШ. ЦААД ӨНДӨР ХӨГЖИЛТЖЙ, БҮХ ТАЛААРАА ХАЛАМЖ, ТЭТГЭМЖ АВЧ БАЙГАА БАЯН, ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ТАМИРЧИДТАЙ ЭН ТЭНЦҮҮ ӨРСӨЛДӨЖ БАЙГАА НЬ БАХАРХАЛ ШҮҮ. ЭНЭ ЗАЛУУХАН ОХИДУУД ЁСТОЙ ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ ЧАДВАРТАЙ БАЫНА ДАА. ХОЁР ТАМИРЧИН ОХИДДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.

  • Z
    Zochin10 сар өмнө

    Neg dabaach dabj chadahgui yumnuud shulsee uschuulj suugaa yagaad iim nobshin zan zayadag bainaa oi gutam mundag zaluusdaa amjilt 👍👏👏👏💖

  • З
    Зочин10 сар өмнө

    Өөрсдөө юу ч чадахгүй байж хүн хэмлэж суудаг үнэхээр өрөвдмөөр, устгамаар зан чанар монгол хүнд байдаг нь харамсалтай. Өөрөөсөө нэг асуугаад үзээрэй " Би ингэж тэмцэлдэж чадах уу? ,, гээд. Гэрээсээ ч гарахгүй гэдэс алдахгүй, юуг ч бүтээдэггүй өрөвдмөөр... Хүн хэмлэх мэрэгжилтэй, хүний урам, өөдрөг үзлийг гутаах ажилтай хүн минь.

  • P
    Purebjab10 сар өмнө

    Bagiin zaluusaaraa baharhaj bn uuruu uch chadahgui baij chadaj baigaad hiij baiga hediigee hemlej baidag teneguud olon shuu jinger nohoin hutsaj bn jingiin temee ybj bn uragshaa zaluusaa chadnaa

  • Z
    Z10 сар өмнө

    Атаархсан новшнууд тэгж бгаан битгий тоо хийх юмгүй золбингууд шүлсээ үсэргэж л байг,мундаг бгаа шүү улам их амжилт бие э бодоорой бэртэл,гэмтэл авах бий хар хэлтэнгүүдийг атаархаж үхтэл сайн бгаарай амжилт