О.Уламсайханы ААВ: Та нарын жагсаалаас болж, би хоолноосоо салсан чамайг ална гээд хүү рүү минь дайрч хутгалсан байсан

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 37 сек
190
legacy:2025/11/zuragnuud/syoum.jpg

"Ноорог"-ын О.Уламсайхан өнгөрсөн мягмар гарагийн үүрийн 05.00 цагт бусдад хутгалуулж, хагалгаанд орсон. Хагалгаанд орж түүний биеийн байдал дээрдэж буй.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний 05.00 цагийн орчимд БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд манай найзыг хутгалчихлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад 38 настай, эрэгтэй Д, 25 настай, эрэгтэй У-тай маргалдаж улмаар мэс ашиглаж, биед нь гэмтэл учруулсан бөгөөд хохирогчид эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлж, холбогдогчийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Харин цахим орчинд түүнийг бусдын гэрт орж, айлын эхнэрт гар хүрч байгаад нөхөр нь тэвчээр алдаад хутгалсан гэх мэдээлэл гарсан. Уг асуудалд түүний найз Ж.Өнөмөнх "О.Уламсайханы хагалгаа амжилттай болж ухаан орсон. Болсон хэргийг тодорхой субъектууд янз бүрээр тайлбарлаж, үндэслэлгүй хуурамч мэдээлэл түгээж буй тул залруулга хийхэд,

Тухайн хэргийг найз нөхдийн маргаан байсан, хамт жагсаж явсан нөхөд нь гэм хор учруулсан гэх үндэслэлгүй мэдээлэл түгээж байна. О.Уламсайхантай ямар нэг холбоо хамааралгүй, таньж мэдэхгүй хөндлөнгийн этгээд үйлдсэн болно. Тус үйл явдлыг санаатайгаар, зориудаар төлөвлөсөн эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны эцэст тогтоох тул хэт улстөржүүлэхээс зайлсхийнэ үү.

О.Уламсайхан найзуудын хамтаар айлын гэрт дайрч орж, эхнэрт нь гар хүрсэн гэх мэдээлэл нь ОГТ ҮНДЭСЛЭЛГҮЙ. Хэрэг Уламсайханы гэрийн орцонд болсон. Холбогдох нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны нууцад хамруулсан тул бидний зүгээс задлах, олон нийтэд түгээх боломжгүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд зориудаар түгээж буй мэдээлэл үндэслэлгүй гэдгийг НОТТОЙ, ХАРИУЦЛАГАтайгаар мэдэгдье.

Сэжигтэн талаас О.Уламсайханы оролцсон жагсаалыг буруутгаж, өдөөн хатгаж, эцэст нь гэм хор учруулсан. Өнөөдөр аливаа иргэн Монгол улсын Үндсэн Хуулиар олгосон жагсаж цуглах эрхээ эдэлснийхээ төлөө аюул заналхийлэл, бие махбод, сэтгэл санаа, нэр төрийн халдлагад өртсөнд тун харамсалтай байна" гэсэн байдаг.

Мөн уг асуудалд О.Уламсайхан өөрөө "Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улстөржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй, би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийж, айл гэр рүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс" гэжээ.

Тэгвэл О.Уламсайханы аав М.Отгон хэрэг явдлын тухай "Миний хүү Отгоны Улам сайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа. Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан.

Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрсан байсан. Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад аргадаад гэрт нь оруулж өгсөн. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найз нар нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ. Найз нарт нь л маш их баярлаж байна. Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярлалаа. Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ. Өөрчлөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчлөхийн төлөө хүн бүр заавал хичээгээрэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нооргийг НОХОЙ СОЁТ гэдэг чинь нүдэнд хүйтэн хөгиин гөлөг гүйцээчихгүй ...

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Боолж

  • З
    Зочин

    Яалаа гэж дээ хөлсний залуу

  • З
    Зочин

    Хуодан эдгээонй дүү минь. Болгоомжтой байгаарай. Хүний амь насанд халдсан гөлгийг шоронд нь явуул.

  • З
    Зочин

    Хохь чинь лалрыг гүйцээхгүй...

  • Ж
    Женко

    Hero Баатар , Данх Оюун-эрдэнэ нарын захиалгаар амь насанд нь халджээ !!!

  • З
    Зочин

    Ийм ухаан муутай, мөнгөний дохиур хүү төрүүлж өсгөсөн хүүдээ гомд, хэл. Улс орныхоо төлөө сайн үйл хий, Авилга, хулгайн мөнгөөр МCS-ийн тролл болж улс орон, төр засгаа самууруулах ямар хэрэг бнаа. Одоо үр дүнгээ рарж бгаа биз. Зөв юм хий. Зөв бай. Зөв хүмүүжүүл.

  • Э
    Энэ өт үхэх ёстой юм биш үү

    Энэ өт үхэхгүй ёстой юм биш үү,өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг бх өө,Монголоос өөр газар бол тэр оройноо авто ослоор чад болгох байсан

  • З
    Зочин

    Үхсэн баасны боловсрол зүгээр л нэг хөлсний тролл

  • З
    Зочин

    Золбин банди

  • Л
    Лол

    Лалрын хөлсний новш үхсэн нь дээр

  • И
    И

    Лаагаа идэж явснийн гай

  • И
    И

    Үүрээр юу хийж явсийн ?

  • З
    Засс

    Зайл2 шаль2 гэсэн залуу 1 хүний тэсвэр тэвчээрийг барж өдөө л байлгүй !! Одоо нээх гэгээнтэн аятай хуцаж гэнэ!

  • З
    Зочин

    Уламсайхан мундаг залуушүү нийгмийн хог буртгыг олж харж цэвэрлэж улс орноо өнгөтэй өөдтэй бгасай гэсэндээ ард түмнийг уриалдаг нийгмийн идэвхтэй өндөр боловсрол шингэсэн залуу гэж хардаг юм

  • А
    Ааа

    Худал яригчид...

  • З
    Зочин

    4-5 цагт лаагаа иднэ үү луувангаа иднэ үү тэр хүний эрх битгий ийм лаларын юм ярьж бай

  • З
    Зочин

    4 цагт гэж мэдээ гарсан байсан. Үүрийн 4- 5 цагт аль аль нь юугаа хийж явдын. Хүмүүс гэр орондоо амарч, эртэч хүмүүс дөнгөж босдог цаг. Найз нөхдөөрөө ч гэх шиг харанхуй шөнөөр олноороо , нөгөө балмад танхай нь ч бас шөнө, үүрээр юу хийж явдийн. Залуус амь биеэ хайрлаж, амарч унтаж байгаач. Нойрны цаг зөрүүлэх их муу. Биологийн цагтаа унтаж амарч бай хүүхдүүд минь. Эцэст нь танхай зэрлэг араншинтай хүний гарын шүүс болох дөхөж, энэ залуу хурдан эдгэх болтугай. Муу юм холуур байг. Ум базөрваань хум пад.